Нүүр хуудас > Мэдээлэл > Шүүхийн захиргааны шинэ ажилтны сургалт явагдлаа

Шүүхийн захиргааны шинэ ажилтны сургалт явагдлаа


26-05-2015, 09:42. Зохиогч: admin


Шүүхийн ерөнхий зөвлөл, Ханнс Зайделийн сангийн "Эрх зүйн боловсрол” академи, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны нийгэмлэгийн Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчныг баталгаажуулах төсөл хамтран зохион байгуулсан Шүүхийн захиргааны шинэ ажилтны сургалтын эхний ээлж 5 дугаар сарын 11-нээс 22-ны өдрүүдэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн хурлын танхим болон Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн сургалтын танхимд явагдаж дууслаа.

Сургалтад иргэн, захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн захиргааны нийт 50 ажилтан хамрагдсанаас 25 ажилтан хангалттай үнэлгээ авч, "Шүүхийн захиргааны мэргэшсэн ажилтан”-ны гэрчилгээ авах болзлыг хангасан байна.

Сургалтын хаалтын ажиллагаанд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны нийгэмлэгийн Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчныг баталгаажуулах төслийн ажилтан Ц.Мөнх-Од нар оролцон сургалтын үйл ажиллагааг дүгнэн, сургалтад оролцогчдод ажлын амжилт хүслээ.

Тус сургалтын дараагийн ээлж  2015 оны 7 дугаар сард зохион байгуулагдана.

ШҮҮХИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР 
СУРГАЛТЫН ХЭЛТЭС

Бусад