Нүүр хуудас > Мэдээлэл > Мэдээлэл

Мэдээлэл


6-03-2020, 06:51. Зохиогч: admin

     Шүүхийн орчинд олон нийтэд зориулж гарын эрүүл ахуй, зөв боловсон ханиаж, найтаах, маск зүүх, гар барихгүй байх зэрэг зурагт зөвлөмжүүдийг байрлуулж, үйлчлүүлэгчдийг амны хаалт зүүхийг шаардах, халууныг хэмжих, гарыг ариутган шүүхэд нэвтрүүлж, шаардлагатай тохиолдолд хэрэглэх маскны нөөц бүрдүүлэн ажиллаж байна.

Шүүгчдийн холбооны салбар зөвлөл, Гэр бүлийн зөвлөлөөс санаачилсан "Бусдын төлөө” аяныг хамт олон дэмжиж, үйлчлэгч С.Дуламсүрэн хамт олныхоо эрүүл энхийн төлөө хүч, сэтгэлээ гарган хүн бүрт 8 ширхэг, нийт 185 амны хаалт оёж өгснийг сайшаан хүлээн авлаа.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын Шүүхийн тамгын газраас мэдээлж байна
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын Шүүхийн тамгын газраас мэдээлж байна

 

Хамт олноос нь Шүүгчдийн холбооны салбар зөвлөлийн тэргүүн, шүүгч А.Нарантуяа, Гэр бүлийн зөвлөлийн гишүүн эвлэрүүлэн зуучлагч Б.Долгорсүрэн, Үйлчлэгч С.Дуламсүрэн нарынхаа бусдын төлөө хийсэн сайн үйлсэд нь баяр хүргэж талархлаа илэрхийлэлээ.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын Шүүхийн тамгын газраас мэдээлж байна
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын Шүүхийн тамгын газраас мэдээлж байна


 

 

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын Шүүхийн тамгын газар



Бусад