Нүүр хуудас > Мэдээлэл > "СОНСДОГ ШҮҮХ" ПОДКАСТ №4: ШҮҮХИЙН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭ

"СОНСДОГ ШҮҮХ" ПОДКАСТ №4: ШҮҮХИЙН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭ


13-04-2020, 02:44. Зохиогч: admin

ахиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хөтлөн явуулдаг  "СОНСДОГ ШҮҮХ” подкастын дөрөв дэх дугаарыг хүлээн авна уу. 

 

 

"Сонсдог шүүх" подкастын энэ удаагийн дугаараар иргэд, аж ахуйн нэгж болон хуульч, өмгөөлөгч нарт зориулан шүүхээр үйлчлүүлэхдээ мэдээлэл технологийн дэвшлийг ашиглан онлайнаар шүүх хуралдаанд оролцох, шүүх хуралдааны явц, шийдэлтэй шууд танилцах (www.livecourt.mn) болон шүүхүүдэд хэрэгжиж байгаа цахим системүүдийн талаарх мэдээллийг хүргэж байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн дарга С.Билгүүн болон Мэдээлэл технологи, хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Амарсанаа нар энэ удаагийн дугаарт  зочноор оролцож "Шүүхийн цахим үйлчилгээ”-ний талаар сонирхолтой ярилцлага өрнүүлсэн юм. Хөтлөгчөөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, хууль зүйн доктор Ц.Цогт ажиллалаа. 

 

 

Та манай цахим хаяг болон фэйсбүүк, твиттер хаягуудаар дамжуулан бидэнд санал, хүсэлтээ ирүүлнэ үү. 

E-mail: Zakhirgaa_davakh_tg@shuukh.mn

https://www.facebook.com/AppealsCourt

https://twitter.com/AppellateCourt

Сонсох линк:

soundcloud: https://soundcloud.com/appellate-court/track-4

castbox: https://castbox.fm/ch/2608560

anchor: https://anchor.fm/appellate-court/episodes/04---ecipbs


Бусад