Нүүр хуудас > Мэдээлэл, Иргэдийн төлөөлөгч > ШҮҮХЭД БАЯРЛАЛАА

ШҮҮХЭД БАЯРЛАЛАА


2-07-2020, 05:15. Зохиогч: admin

СУМ ДУНДЫН ШҮҮХИЙН ХАМТ ОЛОНД БАЯРЛАЛАА

 


     Сэлэнгэ аймгийн баруунбүрэн сумын 1-р багийн өндөр настан Ж.Бадарч миний төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд олгох нөхөн олговор гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч түргэн шуурхай, шийдвэрлэж өгсөнд танай хамт олонд маш их баярлалаа.

Та бүхэнд цаашдын ажлын амжилтыг хүсье.

ИргэнЖ.Бадарч


 

ШҮҮХЭД БАЯРЛАЛАА

 

     Шүүхэд гаргасан миний өргөдөл хүсэлтийг хүлээн авч шуурахй шийдвэрлэж хүнлэг сэтгэлээр найрсаг харилцсан шүүгчийн туслах ажилтан Э.Нарантуяа, шүүгч Г.Алгирмаа, шүүх хуралдааны нарий бичгийн дарга Б.Ариунбаяр нарт баярлалаа

Та бүхэнд цаашдын ажлын амжилтыг хүсье.

Баярлсан талархсан Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын 1-р багт оршин суугч иргэн Дашзэгвийн Дэнсмаа

 

 

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь

Сум дундын шүүхэд баярлалаа....


 

     Миний бие Лувсанцэрэн овогтой Жанчивдорж эцэг Лувсанцэрэнгийн 1938 онд улс төрийн хилс хэрэгт баривчлагдан ял эдэлсэн. Улмаар 1991 онд өвчний улмаас нас барсан миний эцгийн ялыг Улсын дээд шүүхийн цэргийн яамний магадлалаар цагаатгасан. Улс төрийн элмэгдэчийг цагаатан, тэдэнд нөхөн олговор олгон 40000000 төгрөгийг өөрийн ах дүүтэйгээ тэнцүү хуваан авхаар тохиролцон гэрээ хэлцээ байгуулж танай шүүхээр хэргээ шийдвэрлүүлсэн шүүгч, шүүгчийн туслахад баярлаж байна.

Иргэн Л.Жанчивдорж


  

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь

Сум дундын шүүхэд баярлалаа....


     Н.Баянжаргал миний бие 1995 онд Х.Ганзоригтой хамтын амьдралтай байснаа тогтоолгохоор шүүхэд хүсэлтээ гаргасан юмаа. миний хүсэлтийг богино хугацаанд түргэн шүүрхай шийдвэрлэж өгөнд тус шүүхийн шүүгч Сарантуяа нарийн бичиг Чулуунжав мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Наранцэцэг нарт маш их баярлалаа.

Сэтгэгдэл бичсэн:

Иргэн: Н.Баянжаргал

 


Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь

сум дундын шүүхэд баярлалаа....


     Миний бие Д.Батжаргал нь тус шүүхэд улсад ажиллаж байсан байдал тогтоолох тухай нэхэмжлэл гарсан. Нэхэмжлэл гаргах болсон шалтгаан нь тэтгэвэрт гаргах нас болоход хөдөлмөрийн дэвтэрт миний нэрийг буруу бичсэн, мөн малчнаар ажиллаж байсан үеийн тушаал зэрэг баримт дутуугаас болоод тэтгэвэр тогтоолгож чадахгүй байдалд хүрсэн. Ингээд тус шүүхэд гаргахад миний хүсэлтийг богино хугацаанд түргэн шуурхай шийдвэрлэж өгсөн тус шүүхийн шүүгч Г.Сарантуяа болон хүсэлт гаргахад тусалсан мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Д.Наранцэцэг, шүүгчийн туслах Л.Чулуунжав нарт баярлалаа гэж хэлмээр байна ингээд та бүхний ажилд амжилт хүсье.

Сэтгэгдэл бичсэн: Д.Батжаргал



Сэлэнгэ аймаг Сайхан сум дахь

сум дундын шүүхэд баярлалаа.


     Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 3-р багийн иргэн Норовын Бэлэг миний бие өндөр настны тэтгэвэрт гарах гээд бичиг баримт хөөцөлдсөн боловч, Хөдөлмөрийн дэвтэр болон бусад холбогдох бичиг баримтанд миний нэрийг Билгээ гэж буруу бичсэний улмаас зөрчил гарсан билээ. Иймд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхэд "бичиг баримтын эзэмшигчээр тогтоолгох” тухай хүсэлт гаргасан ба шүүх уг хүсэлтийг минь түргэн шуурхай шийдвэрлэж их туслалцаа үзүүллээ. Тус шүүхийн хамт олон иргэн бидэнд найрсаг ханддаг зөвлөн, хүндэтгэн харицсанд миний бие баярлан талархаж байна. Шүүхийн мэдээлэл лавлагааны ажилтан Д.Наранцэцэг, Шүүгч Г.Дэлгэрсайхан, шүүгчийн туслах Л.Ёлка нарт ахмад настаны хувьд баярлаж байгаагаа илэрхийлж байна. Та бүхний ажилд амжилт хүсье.

Талархал илэрхийлсэн Иргэн: Н.Бэлэг


Бусад