Нүүр хуудас > Мэдээлэл > Онлайн шалгалт зохион байгууллаа

Онлайн шалгалт зохион байгууллаа


16-06-2015, 15:31. Зохиогч: admin



Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сантай хамтран "Шүүхийн захиргааны шинэ ажилтны сургалт”-ыг 2015 оны 5 дугаар сард зохион байгуулсан билээ.

 

 

Сургалтын үеэр авсан шалтгалтуудад хангалтгүй үнэлгээ авсан оролцогчдоос дахин шалгалтыг 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр цахим хэлбэрээр авлаа. Тус шалгалтад нийт 25 шүүхийн захиргааны ажилтан оролцсоноос 21 нь орон нутгийн шүүхүүдээс онлайнаар холбогдож, 4 нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд биечлэн ирж шалгалтаа өглөө.

 

 

Шалгалтын дүнг нэгтгэн, хангалттай үнэлгээ авсан оролцогчдод "Мэргэшсэн шүүхийн захиргааны ажилтан” гэрчилгээ олгоно.




 

 

ШҮҮХИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР


Бусад