Deprecated: Methods with the same name as their class will not be constructors in a future version of PHP; xmlParser has a deprecated constructor in /home/courtkho/public_html/engine/classes/rss.class.php on line 18 ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ > Хэвлэх > ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ АЖИГЛАЛТ ХИЙХ ТАЛААР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Нүүр хуудас > Мэдээлэл > ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ АЖИГЛАЛТ ХИЙХ ТАЛААР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ АЖИГЛАЛТ ХИЙХ ТАЛААР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ


14-08-2020, 01:28. Зохиогч: admin


Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллага (Олон улсын эрх зүйн байгууллага) нь Шүүхийн ерөнхий зөвлөлтэй хамтран гэр бүлийн хүчирхийллийн (Гэр бүлийн хүчирхийлэл) хэрэгт шүүх хуралдааны ажиглагчдыг чадавхжуулах сургалт эхэллээ. Тус сургалт нь 2020 оны 8 дугаар сарын 11-14-ний хооронд Улаанбаатар хотод зохион байгуулагдана.

 

Сургалтыг  нээж Олон улсын эрх зүйн байгууллагын  суурин төлөөлөгч хатагтай Тара Нил, Канад улсын Элчин сайд Э.Ивкоф, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр нар үг хэллээ.

 

 

Мөн Төслийн удирдах зөвлөлийн дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл "Монгол улс дахь жендэрт суурилсан хүчирхийллийн нөхцөл байдал” сэдвээр мэдээлэл хийв.

 

 

Сургалтаар иргэний нийгэм болон хуулийн мэргэжилтнүүдээс бүрдсэн нийт 34 шүүх хуралдааны ажиглагчдыг 5 аймаг (Төв, Ховд, Дорноговь, Өвөрхангай, Архангай) болон Улаанбаатар хотын 4 дүүргийн (Баянзүрх, Налайх, Сонгинохайрхан, Чингэлтэй) эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлийн хэргийг хэрхэн хохирогч төвтэй хянан шийдвэрлэж байгаа байдалд шүүх хуралдааны ажиглалт хийх юм.

 

 

Энэхүү төслийн үйл ажиллагааны зорилго нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн хэрэгжилтийн байдал болон хохирогч хамгаалах чиглэлд хэрхэн системтэй сайжруулах талаар нотолгоонд суурилсан зөвлөмжийг өгч, шүүх хуралдааны ажиглагчдыг сургах бөгөөд Гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт үзүүлэх эрх зүйн туслалцааг сайжруулах, хохирогч-төвтэй хандлагыг хэрэгжүүлж буй байдалд өгөх зөвлөмж бүхий эцсийн тайланг төслийн түнш байгууллагуудад болон Засгийн газарт танилцуулах юм.

 

 

 

 

Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс


Бусад