Нүүр хуудас > Мэдээлэл > СЭЛЭНГЭ АЙМГИЙН САЙХАН СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙН БИЕЛЭЛТЭД 2019, 2020 ОНЫ БАЙДЛААР ХИЙСЭН ДҮГНЭЛТ
СЭЛЭНГЭ АЙМГИЙН САЙХАН СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙН БИЕЛЭЛТЭД 2019, 2020 ОНЫ БАЙДЛААР ХИЙСЭН ДҮГНЭЛТ25-12-2020, 05:33. Зохиогч: admin |
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны мэдээг эрүү, иргэн, зөрчлийн хэрэг тус бүрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсээр гаргуулж, гүйцэтгэлийг шүүхийн гүйцэтгэх хуудас хүргүүлсэн бүртгэлтэй тулган биелэлтийг тооцож ажиллаа. Шүүхээс 2019 онд эрүүгийн 58 гүйцэтгэх хуудас бичигдэж хүргэгдсэнээс биелэгдсэн 41 буюу 70,6 хувь, 2020 онд 63 гүйцэтгэх хуудас бичигдэж хүргэгдсэнээс биелэгдсэн 47 буюу 74.6 хувь, 2019 онд иргэний 232 гүйцэтгэх хуудас бичигдэж хүргэгдсэнээс биелэгдсэн 169 буюу 72,8 хувь, 2020 онд 328 гүйцэтгэх хуудас бичигдэж хүргэгдсэнээс биелэгдсэн 258 буюу 78,6 хувь, 2019 онд зөрчлийн 9 гүйцэтгэх хуудас бичигдэж хүргэгдсэнээс биелэгдсэн 9 буюу 100 хувь, 2020 онд6 гүйцэтгэх хуудас бичигдэж хүргэгдсэнээс биелэгдсэн 6 буюу 100 хувийн биелэлттэй ажиллаж эрүү, иргэний хэргийн гүйцэтгэх ажиллагааны биелэлт 80 хувьтай, зөрчлийн хэрэг 100 хувийн биелэлттэй явагдаж байна. Үүнээс биелэгдээгүй шалтгаан нөхцөлийг авч үзэхэд эрүүгийн хэрэгт эд хөрөнгө байхгүй болон хяналтад, иргэний хэрэгт хүүхдийн тэтгэлэг болон ажиллагаа явагдаж байгаа гэх шалтгаантай байна.
СЭЛЭНГЭ АЙМГИЙН САЙХАН СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР Бусад |