Нүүр хуудас > Мэдээлэл > МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА


28-01-2021, 06:14. Зохиогч: admin

   Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюун-Эрдэнэнийг 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн хүрээнд Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Улсын Их Хурлаар баталсантай холбогдуулан хуульд заасан чиг үүргийн хүрээнд хамтран ажиллах, Коронавирус /Ковид-19/-т цар тахалтай холбогдуулан өмгөөлөгч нарт шүүн таслах ажиллагаанд оролцоход тулгарч буй асуудал болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцож, аливаа санал, санаачилгыг дэмжин хамтран ажиллахаа талууд илэрхийлэв.

 

 

Уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн Тамгын газрын дарга С.Билгүүн, Шүүхийн хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах газрын дарга Б.Биндэръяа, Монголын өмгөөлөгчдийн холбооны "Өмгөөлөгч” сэтгүүлийн хариуцлагатай нарийн бичгийн дарга М.Эрдэнэчимэг, сэтгүүлч З.Өлзийдарь нар оролцлоо.

   

 

 

Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс



Бусад