Нүүр хуудас > Мэдээлэл > ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА Ч.БОЛДБААТАРТ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА Ч.БОЛДБААТАРТ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ


25-01-2022, 07:16. Зохиогч: admin


 

     Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн хамт олон гавьяаныхаа амралтаа авсан шүүхийн Тамгын газрын дарга Ч.Болдбаатарт хүндэтгэл үзүүллээ.

Тамгын газрын дарга Ч.Болдбаатар нь улсад нийт 35 жил ажилласнаас тус шүүхэд 2014 оноос сүүлийн 8 жил шүүхийн байгууллагад тасралтгүй, үр бүтээлтэй, шүүхийн шинэчлэлд хувь нэмрээ оруулан хөдөлмөрлөжээ.

Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр шүүхийн хамт олныг төлөөлж Ерөнхий шүүгч Г.Сарантуяа хэлсэн үгэндээ "Хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хангах, шударга ёсыг тогтоох үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, өндөр насны тэтгэвэр тогтоолгон гавьяаны амралтаа авч буй Ч.Болдбаатар танд шүүхийн шүүгчид, шүүхийн захиргааны ажилтнуудын өмнөөс баяр хүргэе. Танд болон гэр бүлд нь эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье. Хамт олонтойгоо эргэх холбоотой байгаарай” гэж, хамт олноо төлөөлөн дурсгалын зүйл гардуулан өглөө.

 

Арга хэмжээний үеэр Шүүхийн Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Ёлка Ч.Болдбаатар даргад баяр хүргэж, дурсгалын зүйл гардууллаа.

 

 Тамгын газрын дарга Ч.Болдбаатарт баяр хүргэж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Хүндэтгэсэн,

 

СЭЛЭНГЭ АЙМГИЙН САЙХАН СУМ ДАХЬ

СУМ ДУНДЫН ШҮҮХИЙН ХАМТ ОЛОН



Бусад