Нүүр хуудас > Мэдээлэл, Мэдээ,Мэдээлэл > “ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛ“ СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛНО

“ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛ“ СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛНО


9-02-2022, 01:34. Зохиогч: admin


       Шүүхийн ерөнхий зөвлөл, ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газартай хамтран "Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн шинэчлэл" сэдэвт хэлэлцүүлгийг 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуулах гэж байна.  

       Энэхүү хэлэлцүүлэгт Шүүхийн ерөнхий зөвлөл, Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөл,  Шүүхийн сахилгын хороо, ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яам,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүх дэх орон тооны эвлэрүүлэн зуучлагчид, Монголын хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбоо, Монголын нотариатчидын танхимын төлөөлөл, багш, эрдэмтэн, судлаачид оролцох юм.     

 

ШҮҮХИЙН ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН ГАЗАР


Бусад