Нүүр хуудас > Мэдээлэл > Ажлын хэсэг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхэд ажиллав

Ажлын хэсэг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхэд ажиллав


15-04-2022, 08:57. Зохиогч: admin

     Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Э.Зоригтбаатар, Н.Отгончимэг, шүүхийн захиргааны хүний нөөцийн ахлах референт Б.Оюуннасан нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2022 оны 04 дүгээр сарын 14-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхэд ажиллаж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн бодлого, чиглэл, хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаарх мэдээллийг танилцуулж, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын санал бодлыг сонсож, асуултад хариулж, шүүхийн байр танхим, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын өрөө тасалгаа, ажиллах орчин нөхцөлтэй танилцлаа.

 

 

 

       Уулзалтаар ерөнхий шүүгч Г.Сарантуяа шүүхийн болон шүүн таслах ажиллагааны танилцуулга, шүүхийн тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Ёлка тамгын газрын товч танилцуулгыг хийж, хийж гүйцэтгэсэн онцлог ажлын талаар дурдаж, шүүх, шүүхийн тамгын газарт тулгамдаж буй асуудлыг танилцуулав.

  

 

 

 

 

Уулзалтын төгсгөлд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Отгончимэг "Шүүхийн орчин нөхцөлтэй танилцахад өнгөлөг, цэвэр цэмцгэр, тохилог, гэгээлэг байсныг, мөн хөдөлмөрч, шүүхээ гэсэн сэтгэлтэй хамт олон гэж онцоллоо, гишүүн Э.Зоригтбаатар "Шүүх, шүүхийн тамгын газрын мэдээллийг маш ойлгомжтой танилцууллаа. Онцлог ажлуудаас шүүгч, ажилчдын шударга ёсны тунхаг, төрийн албан хаагчийн эрхэмлэх есөн зүйл, төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм, төрийн албан хаагчийн нийтлэг эрх, үүрэг, хориглох зүйл гэх мэт шүүгч, ажилтнуудаас өдөр тутмын үйл ажиллагаандаа баримтлах зохицуулалтыг агуулсан үзэмжтэй мэдээллийн самбарыг байрлуулсан байдал, "Эко шүүх, тамхигүй орчин” арга хэмжээ, шүүгч, албан хаагчдыг хөдөлгөөний хомсдолоос урьдчилан сэргийлэх, байгууллагыг сурталчлах, албан хаагчдын авьяас чадвар, мэдлэгийг дээшлүүлэх, чөлөөт цагийг зөв зохистой өнгөрөөх чиглэлээр хийгдэж байгаа ажлыг”  сайшаан дурдлаа.

 

 

 

       Шүүхийн тамгын газраас шийдвэрлүүлэхээр тавьсан асуудлуудыг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс судалж, хариу өгч ажиллахаа илэрхийллээ.

          Уулзалтын төгсгөлд шүүгч нар өөрсдийн байр сууриа илэрхийлж, бусад асуудлаар харилцан санал солилцов.


 

 

СЭЛЭНГЭ АЙМГИЙН САЙХАН СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР


 


Бусад