Нүүр хуудас > Мэдээлэл > ТӨВИЙН БҮСИЙН ШҮҮХИЙН СПОРТЫН НААДАМ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

ТӨВИЙН БҮСИЙН ШҮҮХИЙН СПОРТЫН НААДАМ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ


16-05-2022, 03:20. Зохиогч: admin
13 хүн, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад
Дархан хотод шүүх байгуулагдсаны 60 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд төвийн бүсийн шүүхийн спортын тэмцээнийг 2022 оны 5 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд Дархан-Уул аймагт зохион байгууллаа.
Тэмцээнд Булган, Орхон, Сэлэнгэ аймаг, Сэлэнгэ аймгийн Мандал, Сайхан сум, Төв, Хөвсгөл аймаг дахь шүүхийн шүүгч, ажилтнууд болон урилгаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн баг тамирчид хүрэлцэн ирж сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, дартс, шатар, даам гэсэн спортын 6 төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорив.
Спортын тэмцээний шилдгүүдээр дараах баг, тамирчид тодорлоо.
ДАРТС /эрэгтэй/:
1. Б.Баттөр /Орхон аймаг/
2. Б.Эрдэнэмөнх /Сэлэнгэ аймгийн Мандал сум/
3. Д.Отгонбаатар /Булган аймаг/
ДАРТС /эмэгтэй/
1. Г.Давааренчин /Сэлэнгэ аймаг/
2. З.Тунгалагмаа /Дархан-Уул аймаг, АШШ/
3. Ц.Батцэцэг /Булган аймаг/
ШИРЭЭНИЙ ТЕННИС /эрэгтэй/
1. Т.Жавхлантөгс /Дархан-Уул аймаг, АШШ/
2. Л.Одбаатар /Сэлэнгэ аймаг/
3. Б.Маналжав /Хөвсгөл аймаг/
ШИРЭЭНИЙ ТЕННИС /эмэгтэй/
1. Д.Энхболор /Төв аймаг/
2. Д.Оюунбилэг /Орхон аймаг/
3. Ж.Ариунжаргал /Булган аймаг/
ШАТАР
1. Д.Алтанбагана /Сэлэнгэ аймаг/
2. М.Хишигдорж /Орхон аймаг/
3. Г.Гэрэлт-Од /Дархан-Уул аймаг, АШШ/
ДААМ
1. Д.Ёлка /Сэлэнгэ аймгийн Сайхан сум/
2. С.Тунгалаг /Дархан-Уул аймаг, АШШ/
3. Д.Одонтунгалаг /Төв аймаг/
САГСАН БӨМБӨГ /эрэгтэй/
1. Орхон аймаг
2. Төв аймаг
3. ШЕЗ-ийн ажлын алба
САГСАН БӨМБӨГ /эмэгтэй/
1. Орхон аймаг
2. Төв аймаг
3. Сэлэнгэ аймаг дахь шүүх болон Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн хамтарсан баг
ГАР БӨМБӨГ /эрэгтэй/
1. Дархан-Уул аймаг, АШШ
2. Төв аймаг
3. Дархан-Уул аймаг, ДЗШШ
ГАР БӨМБӨГ /эмэгтэй/
1. Булган аймаг
2. Орхон аймаг
3. Хөвсгөл аймаг
Спортын тэмцээнд багийн нийлбэр дүнгээр Сэлэнгэ аймаг дахь шүүх болон Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн хамтарсан баг тамирчид /35 оноо/ гуравдугаар байр, Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн баг тамирчид /32 оноо/ хоёрдугаар байр, Орхон аймаг дахь шүүхийн баг тамирчид /29 оноо/ тэргүүн байр эзэллээ.

Бусад