Нүүр хуудас > Мэдээлэл > ТҮР ОРОН ТООНЫ ЗАР

ТҮР ОРОН ТООНЫ ЗАР


27-06-2022, 06:31. Зохиогч: admin

     Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн тамгын газарт шүүх хуралдааны нарийн бичгийн даргын түр албан тушаалын сонгон шалгаруулалтыг олон нийтэд зарлаж байна.

Нэг. Дараах болзол шаардлагыг хангасан иргэн бүртгүүлнэ.

- Монгол Улсын иргэн байх

- Эрх зүйч чиглэлээр их дээд сургууль төгссөн байх

- Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй

- Сэтгэцийн өвчин, эмгэггүй

- Хуулийн дагуу цэргийн жинхэнэ алба хаасан үүрэг хүлээсэн иргэн энэ үүргээ биелүүлсэн байх

-Төрийн албаны ерөнхий шалгалтад тэнцэж, нөөцөд бүртгэгдсэн байх

Хоёр. Албан тушаалд тавигдах тусгай шаардлага

- Төрийн албаны шалгалт өгсөн байх Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга /ТЗ-5 болон түүнээс дээш/

-Шүүхийн захиргааны ажилтны сургалтад хамрагдсан бол давуу тал болно.

Гурав. Сонгон шалгаруулалтад бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичиг

-Бичгээр гаргасан хүсэлт

- Төрийн албан хаагчийн анкет

- Эрүүл мэндийн хуудас

- Иргэний үнэмлэхийн хуулбар

- Ял шийтгэлийн лавлагаа

- Боловсролын түвшнийг тодорхойлсон баримт бичиг /диплом/ хэрэв гадаад улсад их дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах

- Өөр байгууллагад ажиллаж байсан бол тушаалын хуулбар

-4x6 хэмжээтэй цээж зураг 3 ширхэг

Материал хүлээн авах хугацаа:

2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд ажлын өдөрт 08 цагаас 17 цагийн хооронд sakhan_tg@shuukh.mn хаягаар болон Шүүхийн тамгын газарт хүлээн авна.

Холбоо барих утас: 99224434, 86115778

 

СЭЛЭНГЭ АЙМГИЙН САЙХАН СУМ ДАХЬ

СУМ ДУНДЫН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2022.06.27  


Бусад