Нүүр хуудас > Мэдээлэл, Мэдээ,Мэдээлэл > Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2022 оны эхний хагас жилийн мэдээ

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2022 оны эхний хагас жилийн мэдээ


29-06-2022, 02:41. Зохиогч: admin



 

    Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2022 оны эхний хагас жилийн байдлаар нийт 78 өргөдөл хүлээн авснаас 9 өргөдлийг уригдах талын хаяг тодорхойгүй, эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд ирээгүй гэх үндэслэлээр, 10 өргөдлийг өргөдөл гаргагчийн шаардлагыг сайн дураар биелүүлсэн гэх үндэслэлээр татгалзаж, 51 өргөдлийг шийдвэрлэж, үүнээс талууд эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулж эвлэрэл амжилттай 36 өргөдөл, 15 маргааныг талууд эвлэрэхээс татгалзсан буюу шийдвэрлэлт амжилтгүй болжээ.

Эвлэрүүлэн зуучлагчид гаргасан өргөдлийг ангилахад Иргэний эрх зүйн маргаан 62, Гэр бүлийн эрх зүйн маргаан 16 өргөдөл хүлээн авсан байна. 2022 оны эхний хагас жилийн байдлаар нийт хүлээн авсан өргөдлийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 30 өргөдлөөр буюу 61.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Тайлангийн хугацаанд талуудын байгуулсан 36 эвлэрлийн гэрээг шүүгчийн захирамжаар баталгаажуулжээ.


 

Сайхан сум дахь Сум дундын шүүхийн тамгын газар

2022.06.29


Бусад