Нүүр хуудас > Мэдээлэл > АНХАН ШАТНЫ ЗАРИМ ШҮҮХИЙН ШҮҮГЧИЙН АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

АНХАН ШАТНЫ ЗАРИМ ШҮҮХИЙН ШҮҮГЧИЙН АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР


17-07-2015, 09:15. Зохиогч: admin


Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 100 дугаар тушаалаар "анхан шатны зарим шүүхийн  шүүгчийн 40 сул орон тоонд сонгон шалгаруулалт” зарласан.

 

 

Анхан шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтад дор дурдсан болзол, шаардлагыг хангасан иргэн дараах баримт бичгийг бүрдүүлэн 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 8 дугаар сарын 19-ний өдрийн 17 цаг 00 минутхүртэлх хугацаанд www.shuugch-songon.mn хаягт хандан бүртгүүлнэ. Үүнд:

 

·Хууль зүйн дээд боловсролтой / Бүрэн дунд боловсролын гэрчилгээ болон

Их, дээд сургууль төгссөн диплом, тэдгээрийн хуулбарыг нотариатаар гэрчлүүлж, хавсаргах/

·Мэргэжлээрээ гурваас доошгүй жил ажилласан /Нийгмийн даатгалын дэвтэр болон

хөдөлмөр эрхэлсэнийг нотлох бусад баримт бичиг, тэдгээрийн хуулбарыг нотариатаар гэрчлүүлж, хавсаргах. Ажилласан хугацааг тооцохдоо нийгмийн даатгалын дэвтрийн "Ажилд орсон, шилжсэн, чөлөөлсөн” гэсэн бичилтийг үндэслэнэ./

·Ял шийтгүүлж байгаагүй

·Шүүгчид нэр дэвших үед гэмт хэрэгт холбогдоогүй буюу сэжигтэн, яллагдагчаар

татагдаагүй

·Бусдад хугацаа хэтэрсэн зээлийн өргүй

·Шүүгчээр ажиллахад харшлах өвчин, сэтгэцийн эмгэггүй / "Эрүүл мэндийн үзлэгийн маягт”-ыг www.judcouncil- /

·Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан байх /Хууль зүйн

сайдын тушаал, тушаалын хавсралтад заасан өөрийн овог, нэрийг тодруулж тэмдэглэн хавсаргах /

·Мэргэжлийн ёс зүйгээ ухамсарласан, шударга ёсыг эрхэмлэдэг, хүний эрхийг дээдлэх,

бусдын нөлөөнд автахгүй, бие даасан шийдвэр гаргах чадвартай.

·Мэдээллийн технологийн хэрэглээний програмыг ашиглах чадвартай

·Шүүгчээр ажиллах тухайн дагнасан шүүхийн салбар эрх зүйн мэдлэг, туршлагатай

·Бусдын саналд хүндэтгэлтэй хандаж, шүүмжлэлийг бодитойгоор хүлээн авч, өөрийн

байр суурийг ойлгомжтой тайлбарлах зэрэг асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай зан чанартай байх

·Монгол Улсын иргэний үнэмлэхний хуулбар /нотариатаар гэрчлүүлсэн байх/

·Оршин суугаа газрын болон ам бүлийн тодорхойлолт

·Төрийн албан хаагчийн анкет

·Өргөдөл /Өргөдөлд: Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын хэдэн оны хэддүгээр

тушаалаар зарласан аль шүүхийн шүүгчийн албан тушаалд нэрээ дэвшүүлэх хүсэлтэй байгаа тухайгаа, бусдад хугацаа хэтэрсэн өр зээлтэй эсэх, шүүгчийн сонгон шалгаруулалтад бүртгэгдсэн тохиолдолд хувь хүний мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр нийтэд мэдээлэхийг зөвшөөрч буй эсэхээ заавал тусгасан байна. / 

 

Сонгон шалгаруулалт зарласан шүүгчийн сул орон тооны талаарх мэдээлэлтэй www.judcouncil.mn - эрх зүйн акт- Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын тушаал хэсэгт хандан танилцана уу.

Дэлгэрэнгүй мэдээллийг 70008041, 327697 утаснаас авна уу.

 

 

ШҮҮХИЙН МЭРГЭШЛИЙН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

2015.07.08


Бусад