Нүүр хуудас > Мэдээлэл > Шүүгч, ажилтнууд тоон гарын үсэгтэй боллоо

Шүүгч, ажилтнууд тоон гарын үсэгтэй боллоо


7-10-2022, 03:22. Зохиогч: admin

   

   

    Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхэд 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн албан хаагч нар ирж "Тоон гарын үсэг”-ийн талаарх танилцуулга, мэдээллийг хийлээ.

Мөн тус шүүхэд "Тоон гарын үсэг” олгох ажлыг зохион байгуулж, шүүгч, ажилтнуудын иргэний үнэмлэх болон гар утсанд тоон гарын үсгийг суулган өгч хамтран ажиллалаа.

     Шүүгч, ажилтнууд тоон гарын үсэгтэй болсноор цахим орчинд төлбөр тооцоо хийх, баримт бичгийг баталгаажуулах бүрэн боломжтой болох бөгөөд тухайн үйлчилгээ авч буй хэрэглэгч заавал биеэр очих шаардлагагүй, аливаа үйлчилгээнд шинэ харилцагчаар бүртгүүлэх, гэрээ байгуулах, гүйлгээ хийх, өргөдөл, хүсэлт гаргах зэргээр онлайн үйлчилгээг илүү хүртээмжтэй, хялбараар ашиглах боломжтой болж байгаа юм.


 

  

САЙХАН СУМ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР


Бусад