Нүүр хуудас > Мэдээлэл > ШҮҮХИЙН АРХИВЫН БАРИМТАД НЭГДСЭН ТООЛЛОГО ЯВУУЛЖ БАЙНА

ШҮҮХИЙН АРХИВЫН БАРИМТАД НЭГДСЭН ТООЛЛОГО ЯВУУЛЖ БАЙНА


28-03-2023, 02:47. Зохиогч: admin
 
Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 32 дугаар тушаалын дагуу Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Тамгын газраас ажлын хэсэг байгуулж шүүхийн архивын баримтад "Нэгдсэн тооллого” явуулах ажлыг удирдамжид заасны дагуу зохион байгуулж ажиллаж байна.

Нэгдсэн тооллогоор шүүхийн архивд хадгалагдаж байгаа 1996-2022 онд хамаарах 9393 хадгаламжийн нэгжийг нягтлан шалгаж, хадгаламжийн нэгжийн бодит тоо болон хадгалах хугацааг тогтоож, илэрсэн алдаа зөрчлийг засах зорилготой ажиллаж байгаа болно.


Шүүхийн тамгын газар

 


Бусад