Нүүр хуудас > Мэдээлэл > БАРУУНБҮРЭН СУМАНД АЖИЛЛАЛАА.

БАРУУНБҮРЭН СУМАНД АЖИЛЛАЛАА.


29-03-2023, 02:20. Зохиогч: admin

 

     Тус шүүхийн шүүгч А.Нарантуяагаар ахлуулсан ажлын хэсэг 2023.03.23-ны өдөр Баруунбүрэн сумын иргэд, Ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчдад дараах сургалт, мэдээллийг хүргэж ажиллалаа. 


 

     Үүнд: Шүүгч А.Нарантуяа- Шүүхийн шүүн таслах ажлын мэдээлэл

Шүүгчийн туслах Б.Ариунбаяр - Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, тоон мэдээлэл

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин- Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох иргэдийн төлөөлөгчийн оролцоо, нөлөөллийн мэдүүлгийг хэрхэн хөтлөх, иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, тангараг өргөх, хөлс олгох, Хүүхдийн эрхийн тухай хууль

Эвлэрүүлэн зуучлагч Б.Долгорсүрэн -Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа


 

     Тус сургалт, мэдээлэлд сумын 30 гаран иргэн, ерөнхий боловсролын сургуулийн 90 гаран сурагч хамрагдсан бөгөөд сурагчдын дунд "АХА” тэмцээн зохион байгуулан ажиллалаа. 

 

 

Сайхан сум дахь Сум дундын шүүхийн

Тамгын газар



Бусад