Нүүр хуудас > Мэдээлэл > АРХИВЫН ГЭРЭЭТ АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛЖ АЖИЛД АВНА

АРХИВЫН ГЭРЭЭТ АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛЖ АЖИЛД АВНА


8-05-2023, 06:41. Зохиогч: admin


     Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн архивын баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх ажлын хүрээнд гэрээт ажилтан шалгаруулж авна.

 

Тавигдах шаардлага:


* Дээд боловсролтой /Эрх зүйч болон мэдээлэл технологийн мэргэжилтэй, архив, бичиг хэргийн сургалтад хамрагдсан бол давуу тал болно./

* Компьютерын хэрэглээний программ, принтер, скайнер дээр ажиллах чадвартай;

* Хариуцлагатай, нягт нямбай, багаар ажиллах болон ажлын ачаалал даах чадвартай, хувийн зохион байгуулалт сайтай, идэвх санаачилгатай;

 

Бүрдүүлэх материал:


* Төрийн албан хаагчийн анкет

* Боловсролын түвшнийг тодорхойлсон баримт бичгийн хуулбар /Архив, бичиг хэргийн анхан болон ахисан түвшний сургалтад хамрагдсан бол баримт бичгийн хуулбар/

* Иргэний үнэмлэхийн хуулбар

 

Гэрээт ажилтнаар ажиллах хүсэлтэй иргэдийн материалыг 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл /17:30 цагаас өмнө/ saikhan_tg@shuukh.mn цахим хаягаар болон шүүхийн 211 тоот өрөөнд хүлээн авна.

Асууж тодруулах зүйлийг Архив, бичиг хэргийн эрхлэгч Б.Нандинцэцэгээс лавлана уу.

Холбогдох утас:99815778, 91105778


 

 

СЭЛЭНГЭ АЙМГИЙН САЙХАН СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР


Бусад