Нүүр хуудас > Мэдээлэл > ШҮҮХ ОРХОН СУМАНД АЖИЛЛАЛАА

ШҮҮХ ОРХОН СУМАНД АЖИЛЛАЛАА


11-05-2023, 02:56. Зохиогч: admin

 

    Тус шүүхийн шүүгч А.Нарантуяагаар ахлуулсан ажлын хэсэг 2023.05.08-ны өдөр Орхон сумын 36 иргэн, Ерөнхий боловсролын ахлах ангийн 58 сурагчдын дунд АХА тэмцээн болон дараах сургалт, мэдээллийг хүргэж ажиллалаа.Үүнд:

 

 Шүүгч А.Нарантуяа- Шүүхийн шүүн таслах ажлын мэдээлэл
Шүүгчийн туслах Б.Ариунбаяр - Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, тоон мэдээлэл
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин- Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох иргэдийн төлөөлөгчийн оролцоо, нөлөөллийн мэдүүлгийг хэрхэн хөтлөх, иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, тангараг өргөх, хөлс олгох, Хүүхдийн эрхийн тухай хууль
Мэдээлэл технологийн мэргэжилтэн Х.Батболд цахим мэдээлэл зэргээр тус тус сургалт мэдээлэл хийж ажиллав.

 

 
                                                 Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар


Бусад