Нүүр хуудас > Мэдээлэл > Шүүгчид нэр дэвшигчдийн талаар олон нийтээс мэдээлэл авч байна

Шүүгчид нэр дэвшигчдийн талаар олон нийтээс мэдээлэл авч байна


18-05-2023, 09:36. Зохиогч: admin

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 132 дугаар тогтоолоор эрүү, иргэний хэргийн анхан шатны шүүх, сум дундын шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшигчдийг бүртгэсэн. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 15 сул орон тоонд 50 нэр дэвшигч, иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 36 сул орон тоонд  56 нэр дэвшигч, сум дундын шүүхийн шүүгчийн 1 сул орон тоонд 1 дэвшигч тус тус бүртгүүлсэн.

 

      Нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан тогтоолыг татгалзсан шалтгаан бүхий хавсралтын хамтаар хүсэлт ирүүлсэн хуульч тус бүрийн и-мэйл хаягт илгээсэн.

 

     Харин бүртгэсэн нэр дэвшигчдийг хуулийн дагуу нийтэд нээлттэй байдлаар танилцуулж байна. Шүүхийн тухай хуулийн 33.5 дахь хэсэгт заасны дагуу иргэд, олон нийт эдгээр нэр дэвшигчийн талаар сонирхсон асуулт, саналаа 14 хоногийн хугацаанд shuugch-songon@judcouncil.mn цахим хаягаар ирүүлнэ үү.

 

Жич: Нэр, хаяггүй асуулт, саналыг хүлээн авахгүй болно.

 

Анхан шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчидтэй танилцана уу.

 

Хуулийн лавлагаа: Монгол Улсын шүүхийн тухай хууль

33.3.Ерөнхий зөвлөл өргөдөл гаргагчийн баримт бичгийг хүлээн авснаас хойш 21 хоногийн дотор бүрэн гүйцэд, үнэн зөв эсэхийг нягтлан шалгаж, шүүгчид нэр дэвшигчээр бүртгэсэн, эсхүл бүртгэхээс татгалзсан тухай тогтоол гаргана.

33.4.Энэ хуулийн 33.3-т заасан тогтоол гарснаас хойш ажлын гурван өдрийн дотор нэр дэвшигчийн баримт бичгийг Ерөнхий зөвлөлийн цахим хуудаст байршуулах бөгөөд хүний эмзэг мэдээлэлд хамаарах мэдээллийг нийтлэхгүй.

33.5.Энэ хуулийн 33.4-т заасан мэдээллийг байршуулснаас хойш 14 хоногийн дотор сонирхсон этгээд нэр дэвшигчээс асуух асуулт, саналаа Ерөнхий зөвлөлд ирүүлэх бөгөөд нэр, хаяггүй асуулт, саналыг хүлээн авахгүй

 

Холбогдох утас: 70008041

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын алба


Бусад