Нүүр хуудас > Мэдээлэл > Хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт эхэллээ

Хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт эхэллээ


22-05-2023, 04:14. Зохиогч: admin

      Шүүгчийн сонгон шалгаруулалт нь хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт болон мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтаас бүрддэг. Хууль зүйн мэдлэг чадварын шалгалт 70 онооны үнэлгээтэй ба уг шалгалтад тэнцсэн нэр дэвшигч мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтад оролцоно.

 

        Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2023 оны 122, 121, 123 дугаар тогтоолоор бүртгэсэн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшигчид,  Давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшигчид, Хяналтын шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшигчдийн хууль зүйн мэдлэг чадварын шалгалт баталсан хуваарийн дагуу өнөөдөр(2023.05.23) эхэллээ.

 

 

          Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2 сул орон тоонд 18 нэр дэвшигч бүртгүүлснээс 16 нэр дэвшигч "Салбар эрх зүйн хууль хэрэглэх мэдлэг, чадвар", Давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 4 сул орон тоонд 11 нэр дэвшигч бүртгүүлснээс 6 нэр дэвшигч, Хяналтын шатны шүүхийн шүүгчийн 1 сул орон тоонд 2 нэр дэвшигч бүртгүүлснээс 1 нэр дэвшигч "Хууль хэрэглэх мэдлэг, чадвар”-ын шалгалтыг тус тус өгч байна.

 

Дээрх нэр дэвшигчдийн хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт үргэлжилнэ.

 

 

       Маргааш(2023.05.23) Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшигчдээс "Салбар эрх зүйн мэдлэг”, "Эрх зүйн баримт бичиг боловсруулах болон хэл найруулга, бичгийн чадвар”, Давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшигчдээс "Салбар эрх зүйн хууль тогтоомжийн мэдлэг”, "Шүүн таслах ажлын туршлага”, Хяналтын шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшигчдээс "Эрүү, иргэн, захиргааны хэрэг, маргааныг хяналтын журмаар болон бусад асуудлыг хянан шийдвэрлэх мэдлэг”, "Шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх чадвар”-ын шалгалтыг тус тус хуваарийн дагуу авах юм.

 

 

Нэр дэвшигчдэд зориулсан санамж, зөвлөмжийг энд дарж авна уу.


Бусад