Нүүр хуудас > Мэдээлэл > Шүүхийн захиргааны ажилтны анхан шатны сургалт өндөрлөлөө

Шүүхийн захиргааны ажилтны анхан шатны сургалт өндөрлөлөө


5-08-2015, 08:40. Зохиогч: admin

Шүүхийн захиргааны ажилтны анхан шатны сургалт өндөрлөлөө

Шүүхийн захиргааны ажилтны анхан шатны II ээлжийн сургалт 2015 оны 07 дугаар сарын 20-ноос 29-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Сургалтын хаалтын ажиллагаанд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Дамдин-Од, Шүүхийн хүний нөөцийн газрын дарга Л.Өлзийсайхан, ХБНГУ-ын элчин сайдын яамны хөгжлийн хамтын ажиллагаа хариуцсан Нэгдүгээр нарийн бичгийн дарга Др. Кристиан Гласс, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах төслийн удирдагч Л. Заяа, ахлах мэргэжилтэн Б.Жавхлан, мэргэжилтэн Ц.Мөнх-Од нар оролцлоо.Шүүхийн захиргааны ажилтны анхан шатны сургалт өндөрлөлөө

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Дамдин-Од сургалтад оролцогчдод хандаж хэлсэн үгэндээ энэхүү сургалтаар шүүхийн шинэтгэлийг гардан хэрэгжүүлж буй Та бүхний албаны чиг үүргээ үр нөлөөтэй хэрэгжүүлэхэд шаардагдах суурь мэдлэг, ур чадвар олгох, харилцан мэдлэг, туршлагаа солилцох нөхцөл боломжийг бүрдүүлэн ажилласныг онцоллоо. Тэрээр цааш нь шүүхийн захиргааны ажилтнууд бол "шүүхийн нүүр царай” бөгөөд та бүхэн иргэдэд үзүүлж буй шударга ёсны үйлчилгээгээ хэр зэрэг чанартай хүргэж байгаагаас шүүхэд итгэх олон нийтийн итгэл хамаардаг төдийгүй хэрэг, маргаанаа шударга шүүхээр шүүлгэх иргэний үндсэн эрх баталгаатай хэрэгжиж, хамгаалагдах болно гэдгийг захиж хэлэв.

Шүүхийн захиргааны ажилтны анхан шатны сургалт өндөрлөлөө

ХБНГУ-ын элчин сайдын яамны хөгжлийн хамтын ажиллагаа хариуцсан Нэгдүгээр нарийн бичгийн дарга Др. Кристиан Гласс хэлэхдээ шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх нь шүүгч, шүүхийн ажилтны хамтын ажил бөгөөд та бүхэн хэдий чинээ сайн ажиллана эрх зүйт төрийн үндсэн зарчим шүүх эрх мэдлийн салбарт төдий чинээ амжилттай, үр дүнтэй хэрэгжих болно гээд шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх, чадваржуулах тогтолцоог илүү үр нөлөөтэй, бүтээмжтэй болгоход үргэлжлүүлэн хамтран ажиллана гэдгээ илэрхийлэв.

Шүүхийн захиргааны ажилтны анхан шатны сургалт өндөрлөлөө

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2015 онд "Шүүхийн захиргааны ажилтны анхан шатны сургалт”-ыг 3 ээлжээр 150 шүүхийн захиргааны ажилтныг оролцуулан зохион байгуулахаар төлөвлөсөн. Одоогийн байдлаар хоёр ээлжийн сургалтад нийт 99 шүүхийн захиргааны ажилтан оролцоод байна. Энэ удаагийн II ээлжийн сургалтад нийт 49 шүүхийн захиргааны ажилтан оролцсоноос 22 нь шалгалтад хангалттай үнэлгээ авч "Шүүхийн захиргааны мэргэшсэн ажилтан”-ны гэрчилгээг авах болзлыг хангалаа.

 

Дараагийн ээлжийн сургалт 2015 оны 10 дугаар сард зохион байгуулагдана.

Шүүхийн захиргааны ажилтны анхан шатны сургалт өндөрлөлөө

 

ШҮҮХИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР 

ШҮҮХИЙН СУРГАЛТЫН ХЭЛТЭС


Бусад