Нүүр хуудас > Мэдээлэл > Ажил, мэргэжлийн ур чадварын тэмцээн зохион байгууллаа

Ажил, мэргэжлийн ур чадварын тэмцээн зохион байгууллаа


6-06-2023, 02:00. Зохиогч: admin

 

     Шүүхийн захиргааны дээд байгууллага-Шүүхийн ерөнхий зөвлөлийн 30 жилийн ойг тохиолдуулан Шүүхийн тухай хууль болон бусад холбогдох хууль, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс батлан гаргасан журмуудын хэрэгжилтийг хангах,шүүхийн захиргааны ажилтнуудын хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, илтгэх ур чадварыг хөгжүүлэх, харилцан мэдээлэл солилцох зорилгоор ажил, мэргэжлийн ур чадварын уралдааныг зохион байгууллаа.


3 хүн ба бичвэр нарын зураг байж магад


Уралдааныг мэдлэг шалгах сорил, ур чадвар шалгах буюу асуудал шийдвэрлэх, илтгэх чадвар буюу ярилцлага гэсэн 3 үе шаттай явууллаа.


4 хүн нарын зураг байж магад


     Уралдаанд шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн, эвлэрүүлэн зуучлагч, эвлэрүүлэн зуучлалын туслах ажилтнуудын оролцож Тэргүүн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин, Дэд байранд мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Д.Наранцэцэг, Гутгаар байранд шүүгчийн туслах Б.Ариунбаяр нар шалгарлаа.


6 хүн ба хичээл хийж буй хүмүүс нарын зураг байж магад

 

 

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн

Тамгын газар


Бусад