Нүүр хуудас > Мэдээлэл > Нээлттэй шүүх арга хэмжээ зохион байгуулав

Нээлттэй шүүх арга хэмжээ зохион байгуулав


7-06-2023, 00:58. Зохиогч: admin
 
   
    "НЭЭЛТТЭЙ ШҮҮХ" арга хэмжээг 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр зохион байгуулж, Сайхан сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн төгсөх ангийн сурагчид оролцлоо.

6 хүн, хичээл хийж буй хүмүүс, эмнэлэг ба бичвэр нарын зураг байж магад
   
   Сурагчдад шүүхийн мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Д.Наранцэцэг шүүхийн хөгжил, бүтэц орон тоо, үйл ажиллагааны талаарх мэдээллийг өгч, цаашид эрх зүйч мэргэжлийг сонгон суралцахыг төлөвлөж байгаа сурагчдын сонирхсон асуултад хариу өглөө.

7 хүн ба хичээл хийж буй хүмүүс нарын зураг байж магад
 
   Мөн тус шүүхийн мэдээлэл технологийн мэргэжилтэн Х.Батболд шүүх хуралдааны танхимаас шүүхийн хуралдааныг дэлгэцээр дамжуулан үзэх боломжтой талаар тайлбарлаж, шүүхийн үйлчилгээний талаарх мэдээллийг өгч шүүхийн байр болон шүүх хуралдааны танхимыг танилцуулав. 

 7 хүн нарын зураг байж магад

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн

Тамгын газар



Бусад