Нүүр хуудас > Мэдээлэл > ГЭМ БУРУУТАЙ ЭТГЭЭД ХОХИРОГЧИЙН ЭРҮҮЛ МЭНДЭД УЧИРСАН ХОХИРЛЫГ АРИЛГАХ ҮҮРЭГТЭЙ

ГЭМ БУРУУТАЙ ЭТГЭЭД ХОХИРОГЧИЙН ЭРҮҮЛ МЭНДЭД УЧИРСАН ХОХИРЛЫГ АРИЛГАХ ҮҮРЭГТЭЙ


17-08-2023, 06:27. Зохиогч: admin

Шийдвэрийн дугаар 2023.07.20, 2023/ШЦТ/62

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй

Шийдвэрийн хураангуй: 2023.07.31

 

Шүүх "Б”-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулсан.

 

Хохирогч "Р” нь эмчийн үзлэг, эм тариа худалдан авсан зардалд 190,000 төгрөг нэхэмжилж, "Б”-ийн цохиж зодсон үйлдлээс шалтгаалж нүдний хараа муудсан, цаашид нүдний мэс засалд орох шаардлагатай байгаа талаар мэдүүлжээ.

"Б” нь хохирогчийн нэхэмжилсэн 190,000 төгрөгийг төлж барагдуулсан байна.

Шүүх хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа гэм буруутай этгээд болох "Б”-ээс гаргуулах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.


Шийдвэрийг бүрэн эхээр үзэх холбоос https://shuukh.mn


 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын

шүүхийн шүүгч Г.Алгирмаа



Бусад