Нүүр хуудас > Мэдээлэл > “МИНИЙ МЭДЭХ ШҮҮХ” СЭДЭВТ ГАР ЗУРГИЙН, ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ

“МИНИЙ МЭДЭХ ШҮҮХ” СЭДЭВТ ГАР ЗУРГИЙН, ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ


21-09-2023, 07:15. Зохиогч: admin

бичвэр нарын зураг байж магад 

"МИНИЙ МЭДЭХ ШҮҮХ” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ

 

2023.09.11 Сайхан сум

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн тамгын газраас Ерөнхий боловсролын сургуулийн 11-12 дүгээр ангийн сурагчдын дунд "МИНИЙМЭДЭХ ШҮҮХ”эссэ бичлэгийн уралдааныг зарлаж байна.

 

Уралдааны зорилго:Улс орны ирээдүй болсон хүүхэд багачууд шүүхийн байгууллагын талаар хэрхэн мэдээлэлтэй байдаг. Шүүхийн байгууллагыг дотоод ертөнц, хүсэл мөрөөдлийг тэдний нүдээр харах, өөрийн үзэл бодлоо чөлөөтэй бүтээлч байдлаар илэрхийлэхийг дэмжихэд оршино.

 

Уралдааны хугацаа:Эссэ бичлэгийн уралдаанд оролцох бүтээлийг 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 17:00 цаг хүртэл, 1 давхар, шүүхийн 102 тоотод хүлээн авна.

 

Хамрах хүрээ, сэдэв:Эссэ бичлэгийн уралдаанд бүх сургуулийн 11-12 дугаар ангийн хүүхэд багачуудыг хамруулах бөгөөд "Миний мэдэх шүүх” эссэ бичлэгийн уралдаанд чөлөөтэй сэтгэх, хүүхэд бүр өөрийн үзэл бодол илэрхийлж болно.

 

Тавигдах шаардлага:

- Эссэг сэдвийн хүрээнд бичсэн байх,

- Зөв гаргагчтай, цэвэрхэн бичсэн байх,

- Өөрийн овог, нэр холбогдох утас, сургууль зэрэг мэдээллийг дэлгэрэнгүй бичих,

-А4 цаасан дээр 2-с доошгүй хуудас дээр зөв гаргагчтай, цэвэрхэн бичсэн байх,

Уралдааныг дүгнэх:Уралдааныг 2023 оны 09 дүгээр сарын 22-25 ний өдөр дүгнэж I, II, III, байр тус тус эзлүүлнэ.

 

Шагнал урамшуулал:

I байр 1:Өргөмжлөл, дурсгалын зүйл

II байр 1: Өргөмжлөл, дурсгалын зүйл

III байр 1: Өргөмжлөл, дурсгалын зүйл

Зохион байгуулагч:

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн тамгын газар

 

Тодруулга, лавлагаа:70368122, 99531084

 


бичвэр нарын зураг байж магад

"МИНИЙ МЭДЭХ ШҮҮХ” СЭДЭВТ ГАР ЗУРГИЙН

УРАЛДААНЫ УДИРДАМЖ

 

2023.09.11 Сайхан сум

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн тамгын газраас Ерөнхий боловсролын сургуулийн 3-5 дугаар ангийн сурагчдын дунд "МИНИЙМЭДЭХ ШҮҮХ”гарзургийнуралдааныг тус тус зарлаж байна.

 

Уралдааны зорилго:Улс орны ирээдүй болсон хүүхэд багачууд шүүхийн байгууллагын талаар хэрхэн мэдээлэлтэй байдаг. Шүүхийн байгууллагыг дотоод ертөнц, хүсэл мөрөөдлийг тэдний нүдээр харах, өөрийн үзэл бодлоо чөлөөтэй бүтээлч байдлаар илэрхийлэхийг дэмжихэд оршино.

 

Уралдааны хугацаа:Гар зургийн уралдаанд оролцох бүтээлийг 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 17:00 цаг хүртэл, 1 давхар, шүүхийн 102 тоотод хүлээн авна.

 

Хамрах хүрээ, сэдэв:Гар зургийн уралдаанд бүх сургуулийн 3-5 дугаар ангийн хүүхэд багачуудыг хамруулах бөгөөд "Миний мэдэх шүүх” гар зургийн уралдаанд чөлөөтэй сэтгэх, хүүхэд бүр өөрийн үзэл бодол илэрхийлж болно.

 

Тавигдах шаардлага:

-Гар зургийн бүх төрлөөр А3 формат дээр усан будаг, гуаш, өнгийн харандаа, фламастер зэрэг зургийн бүх хэрэгсэл, материалыг ашиглаж зурна.

-Уралдаанд оролцох бүтээл нь хүүхдийн уран сэтгэмжээр зурагдсан байх бөгөөд ном, сэтгүүл, сурах бичгээс хуулбарласан буюу бусдын тусламжаар зурсан зургийг уралдаанд оролцуулах боломжгүй.

-Зургийн ар талд ангиа бичих зөвхөн өөрийгөө илэрхийлэх таних тэмдгийг наана.

Уралдааныг дүгнэх:Уралдааныг 2023 оны 09 дүгээр сарын 22-25 ний өдөр дүгнэж I, II, III, байр тус тус эзлүүлнэ.

 

Шагнал урамшуулал:

I байр 1:Өргөмжлөл, дурсгалын зүйл

II байр 1: Өргөмжлөл, дурсгалын зүйл

III байр 1: Өргөмжлөл, дурсгалын зүйл

Зохион байгуулагч:

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн тамгын газар

 

Тодруулга, лавлагаа:70368122, 99531084


 

                         

Сайхан сум дахь Сум дундын

Шүүхийн тамгын газар

                                

Бусад