Нүүр хуудас > Мэдээлэл > Шүүхийн спортын их наадам амжилттай өндөрлөлөө
Шүүхийн спортын их наадам амжилттай өндөрлөлөө3-10-2023, 01:20. Зохиогч: admin |
Шүүхийн ерөнхий зөвлөлийн 30 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан "Шүүхийн спортын их наадам” амжилттай өндөрлөлөө.
Анхан, давж заалдах, хяналтын шатны 117 шүүхийн 42 Тамгын газрын 800 гаруй тамирчин сагсан бөмбөг, гар бөмбөг, дартс, шатар, ширээний теннис гэсэн спортын 5 төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө. Энэхүү спортын их наадамд Шүүхийн сахилгын хороо, Шүүхийн ахмадын холбоо урилгаар оролцсон.
Ерөнхий шүүгчээр спортын Олон улсын хэмжээний мастер Раднаагийн Цэвэгмэд ажиллаж, Монголын Волейболын холбооны шүүгчид тэмцээнийг шүүв. Шатар (баг)
Дартс (баг)
Ширээний теннис Холимог хосын төрөл:
Эрэгтэй:
Эмэгтэй:
Гар бөмбөг Эрэгтэй:
Эмэгтэй:
Шилдэг эрэгтэй тамирчин: Багахангай, Налайх дүүргийн шүүхийн тамирчин Б.Ичинхорлоо Шилдэг эмэгтэй тамирчин: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамирчин Б.Баяржаргал
Сагсан бөмбөг Эрэгтэй:
Эмэгтэй:
Шилдэг эрэгтэй тамирчин: Төв аймгийн шүүхийн тамирчин О.Лхагвадорж Шилдэг эмэгтэй тамирчин: Хэнтий аймгийн шүүхийн тамирчин Э.Түвшинзаяа
Онцлох тамирчин Шатар: Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Төмөрбаатар Ширээний теннис: Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн А.Насандэлгэр Дартс: Говьсүмбэр аймгийн шүүхийн Тамгын газрын дарга Д.Сувдаа
Спортын зэрэг, цол
Багийн нийлбэр дүнг бага онооны системээр тооцон, Улсын дээд шүүх 33 оноогоор тэргүүлж, алтан цомын эзэн болсон. Мөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 44 оноогоор дэд байрыг эзэлсэн бол Ховд аймгийн шүүх 51 оноогоор гутгаар байранд шалгарлаа.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэг нийт баг тамирчдад хандан Шүүхийн ерөнхий зөвлөлийн түүхт 30 жилийн ойн Спортын их наадамд оюун ухаан, авхаалж самбаагаа сорин оролцсонд баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь амжилт хүссэнээр тус наадмыг хаасан юм.
Хэвлэл мэдээллийн хэлтэс Бусад |