Нүүр хуудас > Мэдээлэл > Олон Улсын эрүүгийн шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэнд баяр хүргэв

Олон Улсын эрүүгийн шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэнд баяр хүргэв


13-03-2024, 07:39. Зохиогч: admin

    Монгол Улсаас Олон улсын эрүүгийн шүүхэд ажиллах анхны шүүгчээр сонгогдсон Д.Эрдэнэбалсүрэнгийн тангараг өргөх ёслол 2024 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Нидерландын Хаант Улсын Гааг хотноо байрлах тус шүүхийн байранд болов.

 

 

       Тангараг өргөх түүхэн ёслолд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Л.Энхбилэг Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг тэргүүтэй төлөөлөл, Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа Элчин сайд Л.Болд, ГХЯ-ны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын захирал С.Сүхболд нарын хамт оролцож, баяр хүргэв.

 

       Олон Улсын Эрүүгийн шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс үүрэг ажилдаа орж байгаа бөгөөд тэрээр Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрэмд Оролцогч талуудын Ассамблейн 22 дугаар чуулганы үеэр сонгогдсон БНСУ, Румын, Тунис, БНФУ, Словени Улсаас сонгогдсон шүүгч нарын хамт есөн жил ажиллах юм.

 

Гадаад харилцаа, мэдээлэл, хамтын ажиллагааны газар


Бусад