Нүүр хуудас > Мэдээлэл > ЗАРЛАН МЭДЭЭЛЭХ ДОХИОГООР АЖИЛЛАЛАА

ЗАРЛАН МЭДЭЭЛЭХ ДОХИОГООР АЖИЛЛАЛАА


29-03-2024, 04:37. Зохиогч: admin


      Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339 дугаар тогтоолоор батлагдсан "Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, 340 дугаар "Гамшгийн үеийн дайчилгаа, нүүлгэн шилжүүлэх журам”, мөн 2017 оны 67 дугаар тогтоол "Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх таниулах өдөр”-өөр Сайхан сум дахь сум дундын шүүхийн тамгын газын албан хаагч нар зөвлөмжийг дагуу 03 сарын 28-ны Пүрэв гарагийн 16:00 цагт орон даяар гамшгийг зарлан мэдээлэх дуут дохиогоор ослоос сэргийлэх дадлага сургуулилтад хамрагдлаа.

Гамшиг ослыг зарлан мэдээлэх дуут дохио дуугарахад:

-Эхний дохио дуугарахад: Газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдэх үе гэж бодон барилгын даацын хана, бат бөх ширээн доогуур орж өөрийн аюулгүй байдлаа ханган түр хүлээх,

-Хоёр дахь дохио дуугарахад: Газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдэхээ болих үе гэж бодон баруун гарын дүрэм баримтлан, толгойгоо хамгаалж яаралтай аюулгүй талбай руу гарах,

-Гурав дахь дохио дуугарахад: Барилга байгууламжид хүн үлдсэн эсэх талаар мэдэх, аюулгүй байдал хариуцсан ажилтанд бүртгүүлэх шаардлагатай.


 

 

Шүүхийн тамгын газар


Бусад