Нүүр хуудас > Мэдээлэл > Шүүхийн захиргааны ажилтны анхан шатны сургалт эхэллээ

Шүүхийн захиргааны ажилтны анхан шатны сургалт эхэллээ


6-10-2015, 10:09. Зохиогч: admin

Шүүхийн захиргааны ажилтны анхан шатны сургалт эхэллээ

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн "Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах төсөл”-тэй хамтран зохион байгуулж буй "Шүүхийн захиргааны ажилтны анхан шатны” гуравдугаар өнөөдөр эхэллээ. Сургалтад орон нутгийн болон нийслэл дэх шүүхийн нийт 50 захиргааны ажилтан оролцож байгаа бөгөөд энэхүү сургалт амжилттай зохион байгуулагдсанаар 2015 онд нийт 150 шүүхийн захиргааны шинэ ажилтан сургалтад хамрагдаж байна.

Шүүхийн захиргааны ажилтны анхан шатны сургалт эхэллээ

Сургалтын нээлтэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, Т.Мэндсайхан, ГОУХАН-ийн төслийн ахлах мэргэжилтэн Б.Жавхлан, мэргэжилтэн Ц.Мөнх-Од нар оролцлоо. Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан сургалтыг нээж хэлсэн үгэндээ: "Тус сургалтаар шүүхийн захиргааны ажилтнуудад хуулиар тогтоосон чиг үүргээ үр нөлөөтэй, хариуцлагатай, бүтээлчээр хэрэгжүүлэхэд шаардлагатай суурь мэдлэг, чадвар, хандлага төлөвшүүлэхийг зорьж байгаа”-г онцлоод "Шүүхийн ерөнхий зөвлөлөөс энэ жил энэхүү сургалтад онцгой анхааран, сургагч багш нарыг тусгайлан сонгон шалгаруулж бэлтгэн, сургалтын хөтөлбөрийг баталж, 3 ээлжээр цогц байдлаар зохион байгууллаа. Тиймээс та бүгдийн зүгээс сургалтад онцгой ач холбогдол өгч, өдөр тутмын ажил үүрэгтэйгээ сургалтын агуулгыг холбон, харилцан ярилцаж, дүгнэлт хийж идэвхи чармайлттай оролцоорой” гэв.

Шүүхийн захиргааны ажилтны анхан шатны сургалт эхэллээ

 

Германы ОУХАН-ийн төслийн мэргэжилтэн Б.Жавхлан: ХБНГУ-д шүүхийн захиргааны үйл ажиллагаа бие даасан мэргэжил болтлоо хөгжсөн байдаг бөгөөд төслийн зүгээс шүүхийн захиргааны мэргэшсэн ажилтан бэлтгэх тогтолцоо бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж байгааг тэмдэглээд, энэсургалтыг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс улс орны санхүүгийн нөхцөл байдал хүнд байгаа ч гэсэн хөрөнгө санхүү гарган зохион байгуулж, манай зүгээс тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлэн зохион байгуулж байгаа тул сургалтад идэвхитэй үр дүнтэй оролцохыг мөн хүслээ.

Шүүхийн захиргааны ажилтны анхан шатны сургалт эхэллээ

Тус сургалт нь"Шүүх эрх мэдэл ба шүүхийн захиргаа, шүүхийн захиргааны онцлог мөн чанар”,"Шүүхийн захиргааны ажилтны ёс зүй, хариуцлага”, "Шүүхийн захиргааны ажилтны харилцаа, хандлага”, "Шүүхийн баримтбичиг, түүний техник”, "Хэргийн хөдөлгөөний удирдлага, стантарт”, "Хэргийн хөдөлгөөний удирдлагын програм”, "Шүүхийн шийдвэр”, "Шүүх хуралдаанд бэлтгэх, түүний хэвийн үйл ажиллагааг хангах”, "Шүүхийн мэдээллийн технологи”, "Шүүхээс хэвлэл мэдээлэлтэй харилцах нь”, "Шүүхийн шийдвэр гардуулах” зэрэг 10 гаруй сэдвээр 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг дуустал нийт 10 өдрийн турш үргэлжилнэ.

Шүүхийн захиргааны ажилтны анхан шатны сургалт эхэллээ
Шүүхийн захиргааны ажилтны анхан шатны сургалт эхэллээ

Шүүхийн захиргааны ажилтны анхан шатны сургалт эхэллээ

 

Шүүхийн хүний нөөцийн газар


Бусад