Нүүр хуудас > Мэдээлэл > Шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа боллоо

Шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа боллоо


3-11-2015, 09:55. Зохиогч: admin

Өвөрхангай аймаг дахь Шүүхийн тамгын газраас мэдээлж байна


 
Уулзалт зохион байгууллаа

2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн Шүүхийн Тамгын газраас зохион байгуулж тус шүүхийн шүүгч нар, Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, 4 дүгээр тойргийн Тахарын албан хаагчидтай хамтарсан ажил хэргийн уулзалт ярилцлагыг зохион байгуулав. Уг ярилцлагын үеэр цаг үеийн тулгамдсан цаашид шийдвэрлэх асуудлуудын талаар ярилцлаа.



Өвөрхангай аймаг дахь Шүүхийн тамгын газраас мэдээлж байна

 

 


Шүүгч тангараг өргөлөө


 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 167 дугаар зарлигаар Адшаагийн Үүрийнтуяаг Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилсонтой холбогдуулан "Монгол улсын шүүгчийн тангараг өргөх журам”-ын дагуу шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 11:30 цагт Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны танхимд боллоо.

Өвөрхангай аймаг дахь Шүүхийн тамгын газраас мэдээлж байна

Тангараг өргөх ёслолын ажиллагааг тус шүүхийн Тамгын газрын дарга Д.Мөнхбаярудирдан явуулсан бөгөөдшүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагааны төгсгөлд Монгол Улсын Төрийн дууллаа эгшиглүүлж, шинээр томилогдсон шүүгчдээ ажлын амжилт хүсч үг хэлэн шүүгчийн тангаргын хуудсыггардуулан өгч, эд хогшил, техник хэрэгслийг нь хүлээлгэн өгсөнөөр өндөрлөө.

 

Өвөрхангай аймаг дахь Шүүхийн тамгын газраас мэдээлж байна
Шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн, Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн, Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн, Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид болон Тамгын газрын ажилтнууд, иргэдийн төлөөлөл тус тус оролцлоо.
Өвөрхангай аймаг дахь Шүүхийн тамгын газраас мэдээлж байна

 

 

 

Хэлэлцүүлэг зохион байгууллаа

 

Өвөрхангай аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль зүйн хэлтэс, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний алба хамтран "Гэмт хэрэгтэй тэмцэхэд хууль сахиулах байгууллагуудын уялдаа, холбоо тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт илтгэл, хэлэлцүүлгийг 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн нутгийн удирдлагын ордны хурлын танхимд зохион явууллаа. Уг илтгэл хэлэлцүүлэгт Өвөрхангай аймгийн хууль сахиулах байгууллагуудын удирдах албан тушаалтнууд илтгэл тавьж, аймгийн зарим төрийн байгууллагаа буюу аймгийн БОЭ төв, Хүүхэд гэр бүл хөгжлийн төв, Аймгийн Онцгой байдлын алба, Улсын бүртгэлийн хэлтэс зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцсон байна. Уг илтгэл хэлэлцүүлэгт Шүүхийн Зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Д.Долгордорж "Шүүхийн шинэчлэл ба хууль сахиулах байгууллагуудын уялдаа холбоо” сэдвээр илтгэл тавьжээ. Уг илтгэл, хэлэлцүүлгийн үеэр хууль сахиулах байгууллагуудын хооронд үүсдэг бэршээлтэй, тулгамдаж байгаа асуудлын талаар ярилцаж, хэлэлцүүлгийн үр дүнд зөвлөмж гаргасан байна.

Өвөрхангай аймаг дахь Шүүхийн тамгын газраас мэдээлж байна
Өвөрхангай аймаг дахь Шүүхийн тамгын газраас мэдээлж байна


 

 

 

 

 

Шүүхийн тамгын газар

Бусад