Нүүр хуудас > Мэдээлэл > Шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх нь

Шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх нь


30-11-2015, 12:18. Зохиогч: admin

 

Өвөрхангай аймаг дахь шүүхийн тамгын газраас тус шүүхийн захиргааны ажилтнуудын дунд " Шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх нь” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг зарлан явууллаа.

 

Эссэ бичлэгийн уралдааныг 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр дүгнэн эхний 3 байр, тусгай байранд орсон 2 эссэг шүүгч, ажилтнуудын дунд тавьж хэлэлцүүлсэн бөгөөд1-р байранд Шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Д.Долгордоржийн, 2 байранд Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн туслах П.Дониддолгорын, 3-р байранд Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах П.Өнөрболдын, тусгай байранд Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Б.Баттөр, Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн туслах С.Нарангэрэл нарын бичсэн эссэ шалгарсан байна.

 

 

  

 

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРААС МЭДЭЭЛЖ БАЙНА


Бусад