Нүүр хуудас > Мэдээлэл > Мэндчилгээ

Мэндчилгээ


6-01-2016, 09:22. Зохиогч: admin

Мэндчилгээ


Монгол Улсын нийт шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд Та бүхэнд золгон ирж буй шинэ оны баярын мэндийг хүргэж, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх эрхэм ариун үйлсэд тань өндөр амжилт хүсэн ерөөе.

 

Улиран одож буй 2015 он шүүхийн шинэтгэлийн үйлсийг бэхжүүлж, ололт амжилт, үр дүнг нь тайлагнасан, хийж бүтээх оргилуун эрмэлзэл, өндөр хариуцлагын жил байлаа.

 

Шүүхийн шинэтгэлийг хэрэгжүүлэхэд Шүүгчид та бүхний чин хүсэл, эрмэлзэл, нөр их хичээл зүтгэл асар их түлхэц болж, ахиц дэвшилд хөтөлснийг онцлон тэмдэглэхэд таатай байна.


2016 он энэхүү амжилтаа чанаржуулан баталгаажуулах, Шүүхийн захиргааны байгууллагыг төлөвшүүлэн бэхжүүлэх, Шүүгчийн оюун мэлмий, мэдлэг чадвар руу чиглэсэн жил байх болно гэдэгт итгэл төгс байна.

 

Эрхэм та бүхний шударга ёсны төлөөх гэгээн үйлс улам батжих болтугай.

 

 

 

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Н.ЛҮНДЭНДОРЖ


Бусад