Нүүр хуудас > Мэдээлэл > “ЦЕНТАВР” асуулт, хариултын тэмцээнийг зохион явууллаа

“ЦЕНТАВР” асуулт, хариултын тэмцээнийг зохион явууллаа


17-01-2016, 17:02. Зохиогч: admin
2016.01.14


 Монгол Улсад шинэ Үндсэн хууль батлагдсаны 24 жилийн ойн өдрийг тохиолдуулан Өвөрхангай аймаг дахь Шүүхийн Тамгын газар, шүүхүүдийн дэргэдэх Залуучуудын зөвлөл хамтран тус шүүхүүдийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын дунд "ЦЕНТАВР” асуулт, хариултын тэмцээнийг зохион явууллаа.

Уг тэмцээнд Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх,

 

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх,

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх,

 

Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхүүдээс 5 хүний бүрэлдэхүүнтэй нэг, нэг баг оролцсон бөгөөд тэмцээнийг 3 үе шаттайгаар явуулав.

Тэмцээнд Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн баг нэгдүгээр байрыг,

 

Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хоёрдугаар байрыг

 

тус тус эзэлсэн байна. Тэмцээнд оролцсон шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууддаа цаашдын ажилд нь амжилт хүсье.


 



Бусад