Нүүр хуудас > Мэдээлэл > Шүүхийн ерөнхий зөвлөл Ерөнхий шүүгч нарт ажлаа тайлагнав

Шүүхийн ерөнхий зөвлөл Ерөнхий шүүгч нарт ажлаа тайлагнав


6-02-2016, 13:53. Зохиогч: admin

Шүүхийн ерөнхий зөвлөл Ерөнхий шүүгч нарт ажлаа тайлагнав


Өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөл Шүүхийн тухай багц хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнгөрсөн гурван жилийн хугацаанд хийсэн шүүхийн шинэтгэлийн үйл явц, түүний үр дүнгийн талаар нийт шүүхийн Ерөнхий шүүгчдэд тайлан тавьж, харилцан санал солилцлоо.

Шүүхийн ерөнхий зөвлөл Ерөнхий шүүгч нарт ажлаа тайлагнав 

 

Энэхүү арга хэмжээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, гишүүн Д.Дамдин-Од, Д.Эрдэнэчулуун, Б.Сарантуяа, Ж.Эрдэнэчимэг болон Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан болон ажлын албаны удирдлагууд оролцов.

Шүүхийн ерөнхий зөвлөл Ерөнхий шүүгч нарт ажлаа тайлагнав

 

Хэлэлцүүлэгт бүх шатны шүүхийн 99 Ерөнхий шүүгч оролцсоноос гадна орон нутгийн шүүхүүдтэй онлайнаар холбогдов.Энэхүүхэлэлцүүлгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, доктор, профессор Н.Лүндэндорж удирдан явуулж, шүүхийн шинэтгэлийн 10 үр дүнгийн талаар Ерөнхий шүүгч нарт тайлагнасан бол Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Б.Сарантуяа Хэргийн хөдөлгөөний талаархи тайланг тавьсан юм. Үүний дараа Ерөнхий шүүгчид санал, хүсэлтээ илэрхийлсэн хэлэлцүүлэг үргэлжиллээ.

Шүүхийн ерөнхий зөвлөл Ерөнхий шүүгч нарт ажлаа тайлагнав

Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлж буй шүүгчид Шүүхийн ерөнхий зөвлөлийг шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангаж, шүүгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах Үндсэн хуулиар хүлээсэн чиг үүргээ идэвх зүтгэлтэй хэрэгжүүлж буйд сэтгэл хангалуун явдгаа илэрхийлэхийн сацуу " Шүүх эрх мэдлийн цаг үеийн хүнд шалгуур сорилтыг амжилттай даван туулж, шинэтгэлийн үйлсийг чин хүсэл эрмэлзэл, тууштайгаар хэрэгжүүлж байгааг” онцолж байв.

Шүүхийн ерөнхий зөвлөл Ерөнхий шүүгч нарт ажлаа тайлагнав

Үүний зэрэгцээ Монгол орны өнцөг булан бүрээс цугласан Ерөнхий шүүгчид шүүхийн шинэтгэл болон шүүн таслах ажиллагааны хэвийн нөхцлийг хангах талаархи холоос тээж ирсэн ажил хэрэгч саналуудыг дэвшүүлсний дотор шүүхийн ачааллыг тэнцвэржүүлэх үүднээс шүүгч нарыг сэлгэн ажиллуулах саналыг хэдэнтээ хөндлөө.

Шүүхийн ерөнхий зөвлөл Ерөнхий шүүгч нарт ажлаа тайлагнав

 

Мөн Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлттэй холбогдуулан шүүхийн шинэтгэлийн амин чухал хэсэг болсон дагнасан шүүхийн үнэ цэнэ, ололт амжилтыг хамгаалах алхмаас ухрахгүй байхыг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хүсч байв.

Шүүхийн ерөнхий зөвлөл Ерөнхий шүүгч нарт ажлаа тайлагнав

 

Ерөнхий шүүгчид Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн тухай багц хуулийг хэрэгжүүлэх, шүүхийн шинэтгэлийн ажлыг богино хугацаанд эрчтэй хурдтай, хариуцлагатайгаар хийж гүйцэтгэсэн ажил үйлсэд амжилт хүссэн талархлын үгэнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж хариу талархал илэрхийлснээр уулзалт хэлэлцүүлэг ийнхүү амжилттай өндөрлөлөө.

Шүүхийн ерөнхий зөвлөл Ерөнхий шүүгч нарт ажлаа тайлагнав

 

Хэлэлцүүлгийн дэлгэрэнгүйг хүргэх болно.

Шүүхийн ерөнхий зөвлөл Ерөнхий шүүгч нарт ажлаа тайлагнав

Шүүхийн ерөнхий зөвлөл Ерөнхий шүүгч нарт ажлаа тайлагнав

Шүүхийн ерөнхий зөвлөл Ерөнхий шүүгч нарт ажлаа тайлагнав
Шүүхийн ерөнхий зөвлөл Ерөнхий шүүгч нарт ажлаа тайлагнав
Шүүхийн ерөнхий зөвлөл Ерөнхий шүүгч нарт ажлаа тайлагнав
Шүүхийн ерөнхий зөвлөл Ерөнхий шүүгч нарт ажлаа тайлагнав



Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс



Бусад