Нүүр хуудас > Мэдээлэл > “Шүүхийн үйл ажиллагааны талаарх иргэдийн ойлголт хандлагыг төлөвшүүлэх нь” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа.

“Шүүхийн үйл ажиллагааны талаарх иргэдийн ойлголт хандлагыг төлөвшүүлэх нь” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа.


29-02-2016, 12:43. Зохиогч: admin

Шүүхийн Тамгын газрын дэргэдэх хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхүүдийн харьяаллын 12 сумын Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны ажилтнууд, Арвайхээр сумын 11 багийн нийгмийн ажилтнуудад "Шүүхийн үйл ажиллагааны талаарх иргэдийн ойлголт хандлагыг төлөвшүүлэх нь” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгуулж, сумын Засаг даргын Тамгын газрын байранд байршуулах "Танд ойрхон шүүх” самбарыг хүлээлгэн өглөө.

Тус сургалтыг шүүхийн Тамгын газрын дарга Д.Мөнхбаяр нээж сургалтанд хамрагсдад Шүүхийн шинэтгэлийн 10 үр дүн болон тус сургалтын ач холбогдлын талаар үг хэлж оролцогчдод амжилт хүслээ.

Сургалтын хүрээнд Шүүхийн мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Ц.Болормаа "Шүүхэд нэхэмжлэл, өргөдөл, хүсэлт гаргахад анхаарах асуудал” Шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Д.Долгордорж "Иргэдийн төлөөлөгчийг сонгох журам, холбогдох бусад асуудал”, Шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч Я.Долгормаа "Шүүх дэх эвлэрүүлэн зуучлал, түүнд өргөдөл гаргах нь”, Шүүгчийн туслах П.Өнөрболд "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын талаар”, Шүүгч Б.Батчимэг "Захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэгдэж буй нийтлэг маргаан” зэрэг сэдвээр тус тус хичээл заалаа. Шүүгчийн туслах С.Самбуудоньд сумдын Засаг даргын Тамгын газарт байршуулах "Танд ойрхон шүүх” самбарын танилцуулгыг хийж, сургалтанд хамрагдагсдад "Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа” теле зохиомжийг үзүүлж сонирхууллаа.

 

 

Мөн сургалтанд хамрагдагсадын дунд АХА асуулт хариултын тэмцээнийг зохион байгуулж Баруунбаян-Улаан сумын Төрийн захиргааны ажилтан Б.Баярмаа тэргүүн байр, Төгрөг сумын Төрийн захиргааны ажилтан Э.Оюунжаргал дэд байранд шалгарч тус тус дурсгалын зүйлээр шагнуулав.

Сургалтанд хамрагдсан нийт 23 ажилтнуудаас сургалтын үйл ажиллагааны талаар саналыг бичгээр авч, 13 төрлийн боршур тараах материалыг тарааж сургалтын үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсан болно.

 

 

 

 

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДЭРГЭДЭХ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА


Бусад