Нүүр хуудас > Мэдээлэл > Шүүхийн сургагч багш нарын сургалт эхэллээ

Шүүхийн сургагч багш нарын сургалт эхэллээ


11-03-2016, 16:32. Зохиогч: admin

Шүүхийн сургагч багш нарын сургалт эхэллээ


 

Шүүхийн сургагч багш нарын эхний ээлжийн сургалт өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд эхэллээ. Энэхүү сургалтын гол зорилго нь шүүхийн сургагч багш нарын хүний нөөцийг шинэчлэх, сэлбэх, тэдний сургалтыг удирдан чиглүүлэх онол, практикийн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэгдэнэ. Сургагч багш нарт заах арга зүй болон сургалтын хөтөлбөр боловсруулах мэдлэг чадвар олгох, сургалтын төлөвлөлт хийх, мэдлэг чадварыг нь дээшлүүлэх зорилтын хүрээнд зохион байгуулж байгаа энэ сургалтын үеэр сургагч багш нар өөрсдийн ажиллах чиглэлийн дагуу сургалтын хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх төлөвлөлтийг хийж байгаа нь онцлог юм.

Шүүхийн сургагч багш нарын сургалт эхэллээ

 

Сургалт энэ сарын 10-11-ний өдрүүдэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд болох бөгөөд энэ удаагийн сургалтанд мэдүүлэг ирүүлж, сонгогдсон сургагч багш нар хамрагдаж байна. Сургалтын нээлтэнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, философийн ухааны доктор, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Н.Лүндэндорж оролцож, сургагч багш нарт амжилт хүслээ. Энэ удаагийн сургалтанд Улсын дээд шүүхийн шүүгч, анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудаас гадна МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, ХЭҮК, УИХ-ын иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь төслийн зохицуулагч зэрэг шүүхийн 56 сургагч багш хамрагдаж байна.

Шүүхийн сургагч багш нарын сургалт эхэллээ
Шүүхийн сургагч багш нарын сургалт эхэллээ
Шүүхийн сургагч багш нарын сургалт эхэллээ
Шүүхийн сургагч багш нарын сургалт эхэллээ
Шүүхийн сургагч багш нарын сургалт эхэллээ
Шүүхийн сургагч багш нарын сургалт эхэллээ
Шүүхийн сургагч багш нарын сургалт эхэллээ
Шүүхийн сургагч багш нарын сургалт эхэллээ


 

 

 


Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

 


Бусад