Нүүр хуудас > Мэдээлэл > Шүүгчийн анхан шатны сургалт эхэллээ

Шүүгчийн анхан шатны сургалт эхэллээ


15-03-2016, 19:44. Зохиогч: admin

Шүүгчийн анхан шатны сургалт эхэллээ


 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 167, 2016 оны 03 дугаар зарлигаар анхан шатны шүүхийн шүүгчээр томилогдсон шүүгчдэд зориулсан "Шүүгчийн анхан шатны сургалт” 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн 102 тоот танхимд эхэллээ.

Шүүгчийн анхан шатны сургалт эхэллээ

 

Сургалт нь анхан шатны шүүхэд шинээр томилогдсон шүүгчдэд шүүх эрх мэдэл, шүүн таслах ажиллагааны суурь мэдлэг, зарчмыг давтан сургах, шүүн таслах ажлын чиглэлээр материаллаг болон процессын эрх зүйн үндсэн хэм хэмжээг хэрэглэх суурь мэдлэг, чадвар эзэмшүүлж, шүүгчийн ёс зүй, харилцаа, хандлагыг төлөвшүүлэх юм.

Шүүгчийн анхан шатны сургалт эхэллээ

Энэ удаагийн сургалтад анхан шатны шүүхэд шинээр томилогдсон 43 шүүгч оролцож байна.

Сургалтын "Сургагч багш”-аар Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын дээд шүүх, Үндсэн хуулийн цэц, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөл, "Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” төсөл зэрэг шүүх эрх мэдлийн, хууль сахиулах болон хууль зүйн эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагын эрдэмтэн, судлаачид, шүүгчид ажиллаж байна.

Шүүгчийн анхан шатны сургалт эхэллээ

Сургалт 2016 оны 03 дугаар сарын 14-нөөс 03 дугаар сарын 24-нийг дуустал үргэлжилнэ.

 


 

Шүүхийн ерөнхий зөвлөл


Бусад