Нүүр хуудас > Мэдээлэл > Шүүхийн цахим сангийн хэрэглэгчдийг уулзалтад хүрэлцэн ирэхийг урья

Шүүхийн цахим сангийн хэрэглэгчдийг уулзалтад хүрэлцэн ирэхийг урья


6-04-2016, 07:50. Зохиогч: admin

 http://shuukh.mn/
Шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд ил тод, нээлттэй, хүртээмжтэй байлгах, шүүгч, эрдэмтэн, багш, судлаач, шинжээч, хуульчдад судалгааны ажил хийх, оюутан сурагчдад гарын авлага болгох, хуулийг нэг мөр, зөв хэрэглэх, жишиг тогтоох зорилготой"Шүүхийн цахим сан”-г 2012 оны 7 дугаар сараас хойш олон нийтэд нээлттэй ажиллуулж байгаа билээ. Үүнээс хойш цахим санд 3 удаа өөрчлөлт, сайжруулалт хийсэн бөгөөд одоогийн хувилбар нь шаардлага хангаж байгаа эсэх, цаашид хэрхэн хөгжүүлэх, судалгааны зорилгоор шийдвэрийн хайлтыг хэрхэн сайжруулах талаар уулзалт зохион байгуулж хэрэглэгчдийн санал, хүсэлтийг сонсох, харилцан ярилцах уулзалт зохион байгуулах гэж байгаа тул "Цахим сан”-гийн хэрэглэгч таныг хүрэлцэн ирэхийг урья.

Уулзалт 2016 оны 4 дүгээр сарын 7-ныөдрийн 14,00 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлийн байрны 102 тоот танхимд болно.

Шүүхийн ерөнхий зөвлөл



Бусад