Нүүр хуудас > Мэдээлэл > Гар бөмбөгийн тэмцээн амжилттай болж өндөрлөлөө

Гар бөмбөгийн тэмцээн амжилттай болж өндөрлөлөө


6-04-2016, 09:19. Зохиогч: admin


 

Монгол Улсад шүүх байгуулагдсаны 105, Монгол Улсын Дээд шүүх байгуулагдсаны 90, Өвөрхангай аймгийн шүүх байгуулагдсаны 85 жилийн ойг тус тус тохиолдуулан Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс тус шүүхийн нэрэмжит гар бөмбөгийн шилжин явах цомын тэмцээнийг амжилттай зохион байгуулж тэмцээн ширүүн өрсөлдөөнд дунд болж өнгөрлөө.

 

 

Монгол Улсад шүүх байгуулагдсаны 105, Монгол Улсын Дээд шүүх байгуулагдсаны 90, Өвөрхангай аймгийн шүүх байгуулагдсаны 85 жилийн ойд зориулан зохион байгуулж буй тус волейболын тэмцээн нь шүүгч, ажилтнуудынчөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдарын хөгжлийг дэмжих, шүүхүүдийнхамтын ажиллагаа, харилцаа холбоог бэхжүүлэх зорилготой байсан юм.

 

 

Тэмцээнд Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхүүдийн баг, Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн баг, Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн баг, Шүүхийн Тамгын газрын баг, Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн баг гэсэн нийт 5 багийн дунд 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Биеийн тамир, спортын газрын Төв зааланд болов.

 

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн баг 1-р байр, Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн баг 2-р байр эзэлсэн бол Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн болон Шүүхийн Тамгын газрын хөгжөөн дэмжигчид шилдэг хөгжөөн дэмжигчдийн шагнал хүртэв.

 

 

Уг гар бөмбөгийн тэмцээн амжилттай өргөн дэлгэр сайхан болж, тэмцээнд оролцогчид, хөгжөөн дэмжигчид нэгэн оройг нийтээрээ хөгжилдөж нийтийн биеийн тамираар хичээллэж дурсгалтай өнгөрөөлөө. Мөн энэхүү тэмцээн нь уламжлал болгон цаашид жил бүр зохион байгуулагдах ба баг тамирчид, хөгжөөн дэмжигчид улам хичээж, спортоор хичээллэж бие эрүүл, ухаан саруул байхад спортын тэмцээн уралдааны ач тусыг ухааруулан ойлгуулсан сайхан арга хэмжээ болж уралдааны эрхэм зорилго амжилттай сайхан биелэж хүн бүр сэтгэл хангалуун идэвхи зүтгэлтэй оролцлоо.


Монгол Улсын шүүхийн түүхт олон ой давхцаж буй энэ жил амжилт бүтээлээр дүүрэн, аз жаргал, инээд хөөрөөр Монголын бүх шүүхүүдийн хамт олон цалгилж байхыг Өвөрхангай аймаг дахь Шүүхүүдээс бүх шүүхийн хамт олондоо хүсэн ерөөе.

 

 

Та бүхний бие эрүүл, ухаан саруул, шийдвэр мэргэн байх болтугай.







 

 
 
 

Бусад