Нүүр хуудас > Мэдээлэл > “Шүүгчийн ганцаарчилсан сургалт”-ын 2016 оны гуравдугаар ээлжийн сургалт амжилттай болж өндөрлөлөө

“Шүүгчийн ганцаарчилсан сургалт”-ын 2016 оны гуравдугаар ээлжийн сургалт амжилттай болж өндөрлөлөө


2-05-2016, 08:43. Зохиогч: admin


Шүүгчийн ганцаарчилсан сургалтын гуравдугаар ээлж 2016 оны 4-р сарын 18-наас 4-р сарын 22-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Гуравдугаар ээлжийн сургалтад Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сугар, М.Мандахбаяр нар оролцлоо.

Энэ удаагийн сургалтаар эрх зүйн дүн шинжилгээ хийх арга зүй, хууль зүйн дүгнэлт гаргах, кейс, анализ хийх арга зүй, эрдэм шинжилгээ судалгааны ажил бичих ерөнхий аргачлал гэсэн сэдвийн хүрээнд онол практикийн мэдлэг, ур чадвараа дээшлүүлэн хууль зүйн шинжлэх ухааны сүүлийн үеийн ном зохиол, эрдэм шинжилгээний бүтээлүүдтэй танилцаж судалсан юм.



 

Ийнхүү сургалт амжилттай дуусаж сургалтын төгсгөлд сургалтад хамрагдсан шүүгч нар өөрсдийн сонирхсон чиглэлээр, ур чадвараа богино хугацаанд үр дүнтэй дээшлүүлсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, батламжаа гардан авснаар гуравдугаар ээлжийн ганцаарчилсан сургалт өндөрлөсөн юм.

Шүүхийн сургалт нь 2016 оны нэгдсэн төлөвлөгөөний дагуу 9 дүгээр сарын 23-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд сургалтад анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид оролцоно.


Бусад