Нүүр хуудас > Мэдээлэл > Шүүхийн мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн сургалт боллоо

Шүүхийн мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн сургалт боллоо


2-05-2016, 11:24. Зохиогч: admin


Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2016 оны 4 дүгээр сарын 15-ныөдрийн А/37 тоот тушаалын дагуу "Шүүхийнмэдээллийн аюулгүй байдал” сэдэвт сургалт 2016 оны 4 дүгээр сарын 27, 28,29-ний өдрүүдэд Шүүхийн сургалтын "Баяндөхөм” төвд амжилттай зохион байгуулагдлаа.

Засгийн газрын тохируулагч агентлаг Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газраас 2016 оныг "Мэдээллийн аюулгүй байдал, интернэтийн зохистой хэрэглээг дэмжих жил” болгон зарласны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн Мэдээллийн технологийн хэлтэс 2016 онд мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр голлон ажиллаж байгаа билээ.

Жил болгон зохион байгуулагддаг энэхүү сургалт энэ жилийн хувьд хамтран ажилладаг байгууллагуудаар хичээл заалгахаас гадна "Мэдээллийн аюулгүй байдал” сэдвийн хүрээнд Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэн, ТЕГ-н Кибер аюулгүй байдлын газар, Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газар, Кибер довтолгоонтой тэмцэх төвийн мэргэжилтнүүдээр хичээл заалгаж мэдлэгийн хүрээгээ тэллээ.

 


 

Тус сургалтад бүх шатны шүүхийнмэдээллийн технологийн мэргэжилтэн, Шүүхийн ерөнхий зөвлөлийнмэдээллийн технологийн хэлтсийн нийт56-нажилтнууд хамрагдажшүүхийн мэдээллийн аюулгүй байдал, түүнийг хангаж ажиллах онол, практикийн мэдлэг олгох, эрх зүйн зохицуулалт, тоон гарын үсэг, иргэн захиргаанынэгдсэнсистемийн ажиллагаа анхаарах асуудал, шүүхэд ашиглагдаж буй програм,техникхангамж, сүлжээг үр нөлөөтэй хэрэглэхзэрэг өдөр тутам ашигладаг системүүдийн талаар нэгдмэл ойлголтод хүрсэн чухал ач холбогдолтой сургалт болжөнгөрлөө.

 

 

Сургалтын үр дүнд Мэдээллийн технологийн хэлтсээс Мэдээллийн аюулгүй байдлын зөвлөмж гарган шүүхүүдэд хүргүүлэх, Шүүхийн мэдээллийн технологийн мэргэжилтнүүд тус бүрийн шүүх дээр "Мэдээллийн аюулгүй байдал” сэдвээр шүүгч, ажилтнуудад хичээл заахаар боллоо.

 

 

 

Мэдээллийн технологийн хэлтэс


Бусад