Нүүр хуудас > Мэдээлэл > Мэдээлэл

Мэдээлэл


6-05-2016, 08:40. Зохиогч: admin

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хүсэлтээр Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016.04.26-ны өдрийн 10:00 цагт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.13, 91.2.16-д зааснаар тус тус ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ардын соном овогт Гэрэлчулууны Буяндэлгэрт холбогдох эрүүгийн 201615000010 тоотхэргийг Өвөрхангай аймгийн Уянга сумын Иргэний нээлттэй танхимд шүүх хуралдааныг хянан шийдвэрлэв.

Уг нээлттэй шүүх хуралдааныг тус сумын иргэд хөдөлмөрчид өргөнөөр ирж сонирхлоо. Тус шүүх нь өмнө нь Гучин-Ус суманд нээлттэй шүүх хурлыг хийж байсан юм.




Бусад