Нүүр хуудас > Мэдээлэл > Орон нутгийн сургалт эхэллээ

Орон нутгийн сургалт эхэллээ


14-06-2016, 14:06. Зохиогч: admin

Архангай аймгийн Цэнхэрийн халуун рашааны байгалийн үзэсгэлэнт газарт Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа "Орон нутгийн сургалт” өнөөдөр эхэллээ. Энэ удаагийн сургалт 2016 оны 06 дугаар сарын 13-18-ны өдөр үргэлжлэх бөгөөд шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудаас бүрдсэн 48 хүн хамрагдаж байна.

 Орон нутгийн сургалт эхэллээ

 

Орон нутгийн сургалт эхэллээ

 

Орон нутгийн сургалт эхэллээ

Сургалтын эхний хичээлийг "Шүүгчийн хариуцлагын тогтолцоо” сэдвээр Шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал, хууль зүйн ухааны доктор Ц.Мандах заасан юм. Энэ үеэр Шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэнгээс 2015 онд "Шүүгчийн хариуцлагын тогтолцоо” сэдвийн хүрээнд хийсэн судалгааны дүнг танилцуулсан бөгөөд хичээлийн дараа шүүгчийн ёс зүйн хариуцлагын тогтолцооны талаар оролцогчдын дунд чөлөөт ярилцлага зохион байгуулж, шүүгчид санал бодлоо солилцлоо.

Орон нутгийн сургалт эхэллээ

 

Орон нутгийн сургалт эхэллээ

 

Орон нутгийн сургалт эхэллээ

Дараагийн хичээлийг МУИС-ийн багш, хууль зүйн ухааны доктор О.Мөнхсайхан "Хуульчийн мэргэжлийн ёс зүй ба шүүгчийн ёс зүйн онцлог” сэдвийн хүрээнд заалаа. Байгалийн үзэсгэлэн бүрдсэн Арын сайхан хангайд цэвэр агаарт сургалт зохион байгуулж байгаад сургалтад оролцогчид талархалтай байна.

Сургалт маргааш буюу 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр "Шүүгчийн харилцаа, хандлага” сэдвийн хүрээнд үргэлжлэх бөгөөд хичээлийг Шүүхийн сургалт хариуцсан референт С.Алтанхуяг удирдан явуулна. Ийнхүү "Орон нутгийн сургалт” амжилттай үргэлжилж байна.

 

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


Бусад