Нүүр хуудас > Мэдээлэл > Орон нутгийн сургалт амжилттай болж өндөрлөлөө

Орон нутгийн сургалт амжилттай болж өндөрлөлөө


17-06-2016, 07:47. Зохиогч: admin

Орон нутгийн сургалт амжилттай болж өндөрлөлөө

Сургалтад МУИС-ийн Хууль зүaйн сургуулийн багш, хууль зүйн ухааны доктор О.Мөнхсайхан "Шүүгчийн ёс зүй” сэдвээр, Шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал, хууль зүйн ухааны доктор Ц.Мандах "Шүүгчийн хариуцлагын тогтолцоо” сэдвээр, Шүүхийн сургалт хариуцсан референт С.Алтанхуяг "Шүүгчийн харилцаа, хандлага” сэдвээр тус тус хичээл заасан бол, сургалтын сүүлийн өдөр "Шүүхийн судалгаа: Монгол ба олон улс” сэдвийн хүрээнд илтгэл, хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.

Тус хэлэлцүүлгийг Шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал, доктор Ц.Мандах чиглүүлж, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор О.Мөнхсайхан уригдан оролцов. Хэлэлцүүлгээр Шүүхийн захиргааны удирдлагын газрын ахлах референт Ж.Сайнхишиг "Шүүгчийн сонгон шалгаруулалт ба томилгоо”, "Шүүхийн тогтолцоо” сэдвүүдээр, Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн референт-судлаач Т.Түмэнцэцэг "Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн тогтолцоог оновчтой бүрдүүлэх нь”, тус хүрээлэнгийн захирал, доктор Ц.Мандах "Шүүхийн судалгааны тогтолцоо, практик судалгааны ач холбогдол” сэдвээр тус тус илтгэл тавьж, сургалтад оролцогчдын санал бодлыг сонсож, практикт тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, хэлэлцүүлэв. Оролцогчид хэлэцүүлэгт идэвхитэй оролцож, санал бодлоо чөлөөтэй илэрхийлж, шүүх судлалын хүрээнд эдгээр асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлсэн нь ихээхэн ач холбогдолтой болсныг онцлов.

 

Орон нутгийн сургалт амжилттай болж өндөрлөлөө

 

Орон нутгийн сургалт амжилттай болж өндөрлөлөө

 

Орон нутгийн сургалт амжилттай болж өндөрлөлөө

 

Орон нутгийн сургалт амжилттай болж өндөрлөлөө

 

Дүгнэлт ярилцлагын үеэр шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд сургалтын сэдэв цаг үе олсон, агуулга баялаг байсны зэрэгцээ сургалтаас хүлээсэн үр дүндээ хүрсэн, зохион байгуулалт сайтай сургалт болсныг онцлон хэлж байлаа. Сургалтын үр дүн, ач холбогдлын талаар оролцогчид сэтгэгдлээ ийнхүү илэрхийлэв.

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Баттогтох:

 

 

Энэ удаагийн сургалтаар шүүгчийн ёс зүй, судалгаа өргөн хүрээтэй сэдвээр шүүхийн захиргааны байгууллагын төлөөлөл болон эрдэмтэн судлаачтай санал бодлоо солилцох ховорхон боломж олдлоо. Тийм ч учраас би энэ удаагийн сургалтын үеэр болсон хэлэлцүүлэгт нээлттэй, идэвхитэй оролцсон. Сургалт шүүгчдэд санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг олгосон, үр дүнтэй боллоо гэж дүгнэж байна.

 

 

 

 

 

 

Орон нутгийн сургалт амжилттай болж өндөрлөлөөСүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Уянга:

Хууль болон Шүүгчийн ёс зүйн дүрмээр шүүгчийн мэргэжлийн болон бусад үйл ажиллагаанд хориглосон олон төрлийн зохицуулалтууд байдаг. Шүүгчид ёс зүйн талаар цэгцтэй, нэгдсэн ойлголтгүй байгаа энэ үед шүүгчийн ёс зүйн зарчим, материаллаг болон процессын эрх зүйн зохицуулалтын талаар цогц мэдлэг, ойлголттой болсондоо баяртай байна. Маш үр дүнтэй сайхан сургалт боллоо. Та бүхэнд баярлалаа.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван:

Маш үр өгөөжтэй сургалт боллоо. Энэ удаагийн сургалт байгалийн үзэсгэлэнт газарт болж байгаа нь маш таатай байна. Мөн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд өөр хоорондоо танилцаж, санал солилцох боломжийг давхар олгож байна. Сургалтыг зохион байгуулалтын өндөр түвшинд, хичээлийн төлөвлөгөөг ч нарийн зохицуулсан сургалт боллоо. Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн хамт олонд баярлалаа.

 

 

 

 


МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор О.Мөнхсайхан:

 

Сургалтын зохион байгуулалт маш сайн байлаа. Анх удаагаа шүүхийн орон нутгийн сургалтад хичээл заалаа. Байгалийн сайханд ирээд маш сайхан орчинд боллоо. Сургалтын төлөвлөгөөг маш сайн гаргасан байна. Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн судалгаа мэдээлэл сургалтын хүрээлэнгийнхэн зохион байгуулалтыг маш сайн хийлээ. Шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд сургалтад маш идэвхтэй сууж, анхааралтай сонсч, бас өөрсдийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийллээ. Нэгэнт сургалтад суухаар маш холоос зориод ирсэн учраас шүүгчийн ёс зүй, үнэт зүйлсийн талаар богино хугацаанд цогц танилцуулахаар зорьсон. Оролцогчид маань ч сэдвийн хүрээнд өөрсдийн туршлага, жишээг хуваалцаж ярилцсан нь маш сонирхолтой байлаа. Шүүгчийн харилцаа хандлага болон бусад хэлэлцүүлгүүд маш үр дүнтэй боллоо. Шүүхийн иргэдийн төлөөлөгч шүүн таслах ажиллагааны оролцооны талаар болон шүүхийн тогтолцоог өөрчилж байгаа нь шүүгч нарт хэрхэн тусч байна вэ, яаж өөрчилбөл зүгээр вэ, шүүхийн судалгаа шүүгч нарт ямар ач холбогдолтой юм гэх мэтээр маш өргөн сэдвийн хүрээнд судлаачид өөрсдийн судалгааг танилцуулж, оролцогчдын дунд хэлэлцүүлэг өрнүүллээ. Энэ үеэр танилцуулга хийсэн судлаачид маань бас маш сайн тэмдэглэл хөтөлж байгаа харагдсан. Энэ нь эргээд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс бодлого шийдвэр гаргахад нь хэрэг болох болов уу гэж бодож байна. Эцэст нь хэлэхэд маш сайхан байгальд утас, интернетгүй орчинд зөвхөн сургалт, хэлэлцүүлэгтээ төвлөрсөн маш үр дүнтэй сургалт боллоо.

 

Орон нутгийн сургалт амжилттай болж өндөрлөлөө

 

Орон нутгийн сургалт амжилттай болж өндөрлөлөө

 

Орон нутгийн сургалт амжилттай болж өндөрлөлөө

 

 

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


Бусад