Нүүр хуудас > Мэдээлэл > Хөвсгөл аймгийн шүүхийн 85 жилийн ойн арга хэмжээ боллоо

Хөвсгөл аймгийн шүүхийн 85 жилийн ойн арга хэмжээ боллоо


12-09-2016, 21:13. Зохиогч: admin

Хөвсгөл аймгийн шүүхийн 85 жилийн түүхт ой 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр тохиолоо. Ойн арга хэмжээг нээж, тус шүүхийн Тамгын газрын дарга Б.Батсайхан үг хэллээ. Дараа нь Хотгойдын шадар ван Чингүнжавын хөшөөнд цэцэг өргөн, ойн баярт уригдан ирсэн зочид төлөөлөгчдийг Хөвсгөл аймгийн Мөрөн хоттой танилцуулж, дурсгалын зураг татуулсан бөгөөд ойн арга хэмжээ баярын хурлаар үргэлжиллээ. Ойн арга хэмжээнд тус шүүхэд ажиллаж байсан үе үеийн шүүгч, ажилтнууд, хүндэт зочид оролцсон бөгөөд Хөвсгөл аймгийн шүүхийн хамт олон өмнөх үеийнхээ амжилтын буухиаг үргэлжлүүлэн хүрсэн үр дүн, олсон ололт амжилттай, авсан гавъяа шагналтай 85 жилийн ойгоо угтаж байна.

Хөвсгөл аймгийн шүүхийн 85 жилийн ойн арга хэмжээ боллоо

Баярын хурлын арга хэмжээг нээж Хөвсгөл аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Сосорбарам үг хэлсэн юм. Баярын хурлын үеэр Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн, Монгол Улсын гавъяат хуульч О.Зандраа, Хөвсгөл аймгийн Засаг дарга болон тус аймгийн хуулийн байгууллагуудын төлөөлөл мэндчилгээ дэвшүүлэн, шагнал гардууллаа.

Хөвсгөл аймгийн шүүхийн 85 жилийн ойн арга хэмжээ боллоо 

 

Монгол Улсын "Шүүхийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр Хөвсгөл аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Сосорбарам, Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн "Хүндэт тэмдэг”-ээр Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар, Монгол Улсын Дээд шүүхийн "Жуух бичиг”-ээр Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Эрдэнэ-Очир нар шагнагдлаа. Түүнчлэн аймгийн болон Монголын залуучуудын холбооны шагналаар шүүгч, ажилтнууд шагнагдаж, шагналын хур буулаа.

Хөвсгөл аймгийн шүүхийн 85 жилийн ойн арга хэмжээ боллоо

Хөвсгөл аймгийн шүүхийн 85 жилийн ойн арга хэмжээ боллоо

 

 

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


Бусад