Нүүр хуудас > Мэдээлэл > Бүсийн тэмцээн зохион байгуулав

Бүсийн тэмцээн зохион байгуулав


30-10-2014, 10:06. Зохиогч: admin

2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Арвайхээр

Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 4 дүгээр шүүх, Иргэний хэргийн давж заалдах шатны 4 дүгээр шүүхээс өөрийн харьяаллын шүүхүүдийн шүүгч, ажилтнуудын дунд явуулсан шилжин явах цомын төлөөх спортын 5 төрөлт тэмцээнийг зохион байгуулав. Тэмцээнд Сум дундын 1 дүгээр шүүх, Захиргааны хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх, Сум дундын 3 дугаар шүүх, Захиргааны хэргийн анхан шатны 3 дугаар шүүх, Сум дундын 17 дугаар шүүх, Захиргааны хэргийн анхан шатны 13 дугаар шүүх, Сум дундын 18 дугаар шүүхийн баг тамирчид идэвхтэй оролцлоо.

 

1. Сагсан бөмбөгийн тэмцээн /эрэгтэй/:

 

Тэргүүн байрыг Сум дундын 3 дугаар шүүх, Захиргааны хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн баг тамирчид

Дэд байрыг Сум дундын 1 дүгээр шүүх, Захиргааны хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн баг тамирчид

Сагсан бөмбөгийн тэмцээн/эмэгтэй/:

Тэргүүн байрыг Сум дундын 18 дугаар шүүхийн баг тамирчид

Дэд байрыг Сум дундын 17 дугаар шүүх, Захиргааны хэргийн анхан шатны 13 дугаар шүүхийн баг тамирчид

2. Гар бөмбөгийн тэмцээн /эрэгтэй/:

Тэргүүн байрыг Сум дундын 3 дугаар шүүх, Захиргааны хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн баг тамирчид.

Дэд байрыг Сум дундын 17 дугаар шүүх, Захиргааны хэргийн анхан шатны 13 дугаар шүүхийн баг тамирчид

Гар бөмбөгийн тэмцээн/эмэгтэй/:

Тэргүүн байрыг Сум дундын 17 дугаар шүүх, Захиргааны хэргийн анхан шатны 13 дугаар шүүхийн баг тамирчид

Дэд байрыг Сум дундын 1 дүгээр шүүх, Захиргааны хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн баг тамирчид

3.Одон бөмбөгийн тэмцээн /холимог/:

Тэргүүн байрыг Сум дундын 17 дугаар шүүх, Захиргааны хэргийн анхан шатны 13 дугаар шүүхийн баг тамирчид

Дэд байрыг Сум дундын 1 дүгээр шүүх, Захиргааны хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн баг тамирчид

4. Билльярдын тэмцээн /холимог/:

Тэргүүн байрыг Сум дундын 3 дугаар шүүх, Захиргааны хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн баг тамирчид

Дэд байрыг Сум дундын 17 дугаар шүүх, Захиргааны хэргийн анхан шатны 13 дугаар шүүхийн баг тамирчид

5. Шатрын тэмцээн /эрэгтэй/:

Тэргүүн байрыг Сум дундын 17 дугаар шүүх, Захиргааны хэргийн анхан шатны 13 дугаар шүүхийн тамирчин П.Адъяасүрэн

Дэд байрыг Сум дундын 1 дүгээр шүүх, Захиргааны хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн тамирчин Ш.Санжмятав.

Шатрын тэмцээн/эмэгтэй/:

Тэргүүн байрыг Сум дундын 18 дугаар шүүхийн тамирчин Н.Мөнхнасан

Дэд байрыг Сум дундын 3 дугаар шүүх, Захиргааны хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн тамирчин Б.Цацалсүрэн эзэлж тус тус алт, мөнгөн медалийн эзэд болсон байна.

Тэмцээний нийлбэр дүнгээр Сум дундын 17 дугаар шүүх, Захиргааны хэргийн анхан шатны 13 дугаар шүүхийн баг тамирчид 16 оноогоор шалгарч "Шилжин явах цом”-ыг гардаж авсан байна.


Бусад