Нүүр хуудас > Мэдээлэл > Мэндчилгээ

Мэндчилгээ


23-09-2016, 10:30. Зохиогч: admin
  Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүх байгуулагдсаны 20 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлж байна.
 

      Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх нь 1996 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн "Шүүх байгуулах тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Сэлэнгэ аймгийн баруун 5 сум болох Сайхан, Орхон, Орхонтуул, Сант, Баруунбүрэн, сумдын 20000 гаруй мянган хүн ам, 9352 хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэрийг харъяалан /шүүн таслах үйл ажиллагаа явуулж/ ажиллахаар байгуулагдсан түүхтэй.

1996 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс Хөтөл хотын "40-р байр” гэж нэрлэгдэх илгээлтийн эздийн нийтийн орон сууцны нэг давхарт анх 2 шүүгч, нарийн бичгийн дарга, бичээчийн орон тоотойгоор шүүн таслах ажиллагаагаа эхэлж байсан бол өнөөдөр 4 шүүгч, тамгын тамгын газрын дарга, шүүхийн захиргааны 8, төрийн үйлчилгээний 9 нийт 22 хүний орон тоотойгоор шүүх эрх мэдлийг орон нутагт хэрэгжүүлж жилд дунджаар эрүүгийн 80 гаруй, иргэний 300 гаруй хэрэг, захиргааны зөрчил 150 гаруйг хянан шийдвэрлэж байна.

 Шүүхээр үйлчлүүлэгч нийт иргэддээ эрүүл энх сайн сайхан, ажилын их амжилт бүтээл хүсэн ерөөе.
 
Сум дундын шүүхийн Тамгын газрын дарга
                                  Ч.Болдбаатар
 
 
 
 
  




Бусад