Нүүр хуудас > Мэдээлэл > Тооллогын төв комисс санал хураалтын нэгдсэн дүнг гаргалаа.

Тооллогын төв комисс санал хураалтын нэгдсэн дүнг гаргалаа.


28-09-2016, 11:24. Зохиогч: admin

2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс Шүүхийн ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшигчдийн нэгдсэн жагсаалтаас сонгосон санал хураалтын нэгдсэн дүнг тооллогын төв комисс гаргалаа.

Анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнд нийт шүүгчдийн 84.9 хувь оролцож нэр дэвшигч В.Жавхлан 67.3 хувь, Ц.Сумъяа 16.8 хувь, Б.Батзориг 9.2 хувь, Ш.Төгсгэрэл 6.7 хувийн саналыг,

Давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнд нийт шүүгчдийн 89.3 хувь оролцож нэр дэвшигч Ч.Оюунцэцэг 62.0 хувь, Л.Баяраа 32.6 хувь, Г.Бямбажав 5.4 хувийн саналыг тус тус авсан байна.

Анхан шатны шүүхийн шүүгчдийн 67.3 хувийн санал авсан Ванчигдоогийн Жавхлан, Давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн 62.0 хувийн санал авсан Чимэдрэгзэнгийн Оюунцэцэг нарыг Шүүхийн ёс зүйн хорооны гишүүнээр томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр Тооллогын төв комисс тус тусын тогтоолыг батлав.

 

ШҮҮХИЙН ЁС ЗҮЙН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА.


Бусад